Unitel хөтөч Univision хөтөч

IP Аппратаа яаж тохируулах вэ?

Шинэчилсэн 12 сарын 14, 2020

1. Ip phone холбох заавар / AT-530 ipphone /

  • Ip phone-ийг ашиглахад ip phone-ийн аппарат, компьютер эсвэл гар утас, аппаратын LAN болон WAN оролтод залгах utp кабелын утаснууд, аппаратын тэжээлийн залгуур гэсэн зүйлс хэрэг болно.
  • Ip phone-ийн аппаратыг байнга цахилгаанд залгаатай байлгана.
  • Аппаратыг WAN оролтоор интернэтэд холбоно.
  • Аппаратыг LAN оролтоор компьютерт холбох эсвэл гар утсаа ip phone-тойгоо нэг интернэт сүлжээнд холбоно.
  • Үүний дараа аппаратынхаа IP хаягийг мэдэх шаардлагатай. Ихэнх утсанд Sysinfo, info болон menu товчийг дарснаар мэдэх боломжтой байдаг.
  • AT-530 аппаратын хувьд, “sysinfo” товч дээр дарж WAN оролтын IP хаягийг шалгах боломжтой. Таны компьютер/гар утас ip phone-той нэг интернэт сүлжээнд холбогдсон үед AT-530-ийн IP хаягийг вэб хөтөч дээрээ бичээд, ENTER товчийг дарснаар та AT-530-ийн тохиргоо хийх вэбэд холбогдоно.

Санамж: 

  • Дээрх тохиргоонуудыг хийж дууссаны дараа аппаратаасаа LAN оролтын утсаа салгаж болно. Харин WAN оролтын болон тэжээлийн залгуур байнга залгатай байх хэрэгтэй. Хэрэв таны интернэт өөрчлөгдөж байгаа бол дахин шинээр тохиргоо хийх шаардлагатайг анхаарна уу.

Нэвтрэх нэр, нууц үгийн анхны утга нь:

  • Нэр: admin
  • Нууц үг: admin

2. WAN Тохиргоо

  • DHCP сервертэй бол WANConfig цэсэнд интернэт сүлжээний мэдээлэл дараах байдлаар автоматаар харагдана.

3. SIP тохиргоо

  • Сүлжээний тохиргоог хийсэн бол IP77 дугаарын тохиргоог оруулна.
  • VoIP SIP Config холбоос дээр дарж тохиргооны дэлгэцийг гаргана.
  • Register Server Addr: ims.ub.unitel.mn
  • Register server port: 5060
  • Register Username: +97677xxxxxx@ims.ub.unitel.mn
  • Register Password: Нууц Үг
  • Domain Realm: хоосон
  • Phone Number: +97677xxxxxx
  • Display Name: +97677xxxxxx
  • Encrypt Key: хоосон
  • DTMF Mode: DTMF_RFC2833
  • Detect interval Time: 60
  • Proxy Server Address: хоосон
  • Proxy Server Port: хоосон
  • Proxy Username: хоосон
  • Proxy Password: хоосон
  • Local SIP Port: 5060
  • Register Expire Time: 60
  • Та хийсэн тохиргоогоо хадгалаад AT-530 аппаратаа reboot хийх буюу дахин ачаалснаар ашиглахад бэлэн болно. 



Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?