Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Суурин утасны нэмэлт үйлчилгээг тохируулж, цуцлах заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at June 7th, 2023

Дараах дуудлага шилжүүлэх, нууцлах, дуудлага хязгаарлах, hotline дугаар тохируулах, олон улсын ярианы эрх нээлгэх зэрэг суурин утасны нэмэлт үйлчилгээний сонголтууд дээр дарж үйлчилгээний мэдээлэл болон  тохируулах, цуцлах заавартай танилцаарай.

Дуудлага шилжүүлэх үйлчилгээг тохируулах заавар

Суурин утасныхаа дуудлагыг дараах тохиолдлуудад шилжүүлэх боломжтой. 

  • Утсаар ярьж байгаа үед дуудлага шилжүүлэх 
  • Дуудаад хариу өгөөгүй үед дуудлага шилжүүлэх 
  • Холбогдох боломжгүй үед дуудлага шилжүүлэх 
  • Бүх нөхцөлд дуудлага шилжүүлэх 

Дараах дуудлага шилжүүлэх үйлчилгээний зааврын дагуу тохируулаарай. 

Ярьж байхдаа дуудлага шилжүүлэх

 

Суурин утасны Ip phone дээр дуудлага шилжүүлэх үйлчилгээг тохируулах

 

Утасныхаа дуудлагад хариу өгөхгүй байх тохиолдолд дуудлага шилжүүлэх

 

Суурин утасны дугаар холбогдох боломжгүй үед дуудлага шилжүүлэх

 

Бүх нөхцөлд дуудлага шилжүүлэх

 
 
 

Суурин утсаар ярьж байгаа үедээ дуудлага шилжүүлэх үйлчилгээг тохируулах заавар:

Завгүй буюу суурин утсаараа ярьж байх үедээ орж ирсэн бүх дуудлагыг өөр дугаарт (Мобиком, Скайтел, Ondo, МЦХ, Жи-мобайл,Төмөр зам г.м манай сүлжээнд холбогдсон холбооны оператор компаниудын дугаар) шилжүүлэхийг хүсвэл энэ үйлчилгээг ашиглах боломжтой. Сарын суурь хураамж -0₮.

1. Үйлчилгээг идэвхжүүлэх: #11* +шилжүүлэх дугаар

2. Үйлчилгээг шалгах:  #*11 

3. Үйлчилгээг цуцлах:  #11

Ip phone дээр дуудлага шилжүүлэх заавар:

  • Call Service > Enable Call Transfer чагтлаад call forward хэсгээс сонгоод apply дарснаар дуудлага шилжүүлэх тохиргоо хийгдэнэ.

Суурин утаснаасаа хол байх эсвэл дуудлагадаа хариу өгөхийг хүсэхгүй байх тохиолдолд тухайн дуудлагыг өөр хэрэглэгчийн дугаарт (Мобиком, Скайтел, Ondo, МЦХ, Жи-мобайл,Төмөр зам г.м манай сүлжээнд холбогдсон холбооны оператор компаниудын дугаар) шилжүүлэхийг хүсвэл энэ үйлчилгээг ашиглах боломжтой. Сарын суурь хураамж 0₮.

1. Үйлчилгээг идэвхжүүлэх: #12* +шилжүүлэх дугаар

 

2. Үйлчилгээг шалгах:  #*12

 

3. Үйлчилгээг цуцлах:  #12

 

Суурин утас тэжээлээс салж, холбогдох боломжгүй байх үед ирэх дуудлагыг өөр хэрэглэгчийн дугаарт (Мобиком, Скайтел, Ondo, МЦХ, Жи-мобайл,Төмөр зам г.м манай сүлжээнд холбогдсон холбооны оператор компаниудын дугаар) шилжүүлэхийг хүсвэл энэ үйлчилгээг ашиглах боломжтой.

  • Үйлчилгээг идэвхжүүлэх:  #14* +шилжүүлэх дугаар
  • Үйлчилгээг шалгах:  #*14
  • Үйлчилгээг цуцлах:  #14
  • Сарын суурь хураамж- 0₮

Хүссэн үедээ өөрийн суурин утасны дугаарт ирж байгаа дуудлагыг өөр дугаарт (Мобиком, Скайтел, МЦХ, Жи-мобайл,Төмөр зам г.м манай сүлжээнд холбогдсон холбооны оператор компаниудын дугаар) шилжүүлэхийг хүсвэл энэ үйлчилгээг ашиглах боломжтой. Сарын суурь хураамж -0₮ байна.

1. Үйлчилгээг идэвхжүүлэх:  #10* +шилжүүлэх дугаар

2. Үйлчилгээг шалгах:  #*10

3. Үйлчилгээг цуцлах:  #10

 
 
 

Дуудлага нууцлах үйлчилгээг тохируулах заавар

Суурин утаснаасаа дугаараа нууцалж дуудлага хийх заавар:

  • #40*1 гээд залгах гэж буй утасны дугаараа шууд оруулан дуудлага хийнэ.  Жишээлбэл: #40*1*88******
  • Дуудлага бүрд 20₮-ийн төлбөртэй.
  • Байнга дугаараа нууцлах бол та гэрээнд бүртгэлтэй дугаараасаа лавлах төв рүү залгаж холбогдоод тохиргоо хийлгээрэй.
 
 

Суурин утсанд Hotline number тохируулах заавар

Суурин утсанд Hotline number тохируулах зурган заавар:

Hotline number нь яаралтай тохиолдолд суурин утаснаасаа нэн даруй, шууд залгахаар ямар нэгэн дугаар тохируулахыг хэлнэ.  

  • Call Service > hotline хэсэгт шуурхай дугаараа бичээд apply дарна уу. Ингэснээр аппаратын харилцуураа авах үед шууд автоматаар тухайн дугаар руу дуудлага хийгддэг болно.

 
 

Дуудлага хязгаарлах үйлчилгээний тухай

Суурин утасны дуудлагаа дараах төрлүүдээр хязгаарлах боломжтой.

  • Орох дуудлагыг хязгаарлах
  • Гарах дуудлагыг хязгаарлах
  • Орох бүх дуудлагыг хязгаарлах буюу саад болохгүй байхыг мэдэгдэх /No Disturb/
  • Гарах бүх дуудлагыг хязгаарлах /Ban Outgoing/

Дуудлага хязгаарлах бол лавлах утас руу холбогдон хязгаарлуулаарай. 

 
 

Орох дуудлага хязгаарлах болон блок гаргах заавар

Орох дуудлагыг хязгаарлах заавар:

  • Call Service > black list хэсэгт хязгаарлах дугаараа бичээд add дарж нэмнэ.

Орохыг хязгаарласан дугаарын блок гаргах заавар:

  • Call Service > black list хэсэгт хязгаарласан дугаараа сонгоод delete дарж хасна.

Суурин утасны орох бүх дуудлагыг хязгаарлах буюу саад болохгүй байхыг мэдэгдэх /No Disturb/ тохиргоог хийх зурган заавар:

  • Call Service > no disturb-ийг чагтлаад apply дарснаар орох бүх дуудлага хязгаарлана.
 
 

Гарах дуудлага хязгаарлах болон блок гаргах заавар

Гарах дуудлагыг хязгаарлах заавар:

  • Call Service > limit list хэсэгт хязгаарлах дугаараас бичээд add дарж нэмнэ.

Гарах дуудлагыг хязгаарласан дугаарын блок гаргах заавар:

  • Call Service > limit list хэсэгт хязгаарласан дугаараа сонгоод delete дарж хасна.

Суурин утасны гарах бүх дуудлагыг хязгаарлах /Ban Outgoing/ заавар:

  • Call Service > ban outgoing-г чагтлаад apply дарснаар гарах бүх дуудлага хязгаарлагдана. 
  •  .
 
 

Суурин утасны олон улсын ярианы эрхээ нээлгэх заавар

Суурин утасны олон улсын ярианы эрхээ нээлгэх талаар дараах мэдээллээс харах боломжтой. 

Суурин утасны үйлчилгээ хэрэглэгч зөвхөн дотооддоо яриа хийх эрхтэй байдаг ба олон улсын яриа хийхийг хүсвэл 100,000₮-ийн барьцаа байршуулан, олон улсын ярианы эрх нээлгэх боломжтой.

Олон улсын ярианы эрх нээлгээгүй хэрэглэгч дотоод ярианы хэрэглээний дээд хязгаарт хүрвэл гарах ярианы эрх нь хаагдах ба орох ярианы эрх нь нээлттэй байна.

Олон улсын ярианы эрх нээлгэсэн хэрэглэгчийн хувьд, дотоод ярианы хэрэглээний дээд хязгаарт хүрвэл бүх эрх нь нээлттэй байна. Харин олон улсын ярианы хэрэглээний дээд хязгаарт хүрвэл зөвхөн олон улсад гарах ярианы эрх нь хаагдана. Мөн нийт хэрэглээний дээд хязгаарт хүрвэл бүх гарах ярианы эрх нь хаагдана. 

Од * болон 008 гарцыг ашиглан бусад улс руу хамгийн хямд, хялбар аргаар дуудлага хийж мессэж илгээх боломжтой.

  • Бүх операторын хэрэглэгчид од * гарцыг ашиглан хямд үнээр дуудлага хийх боломжтой.
  • Бүх операторын хэрэглэгчид 008 гарцыг ашиглан өндөр чанартай дуудлага хийх, мессэж бичих боломжтой.

Дараах аргаар олон улс руу дуудлага хийх боломжтой:

Од гарцаар залгах:

  • * + улсын код + утасны дугаараа оруулан залгана.
  • Үнэ: Залгаж буй улсаас хамаарч 188 - 688₮

008 гарцаар залгах:

  • 008 + улсын код + утасны дугаараа оруулан залгана.
 
 

 

Санамж: 

  • Олон улсын эрх нээлгэхэд  гэрээ эзэмшигч бичиг баримттайгаа Юнителийн үндсэн салбарт хандаж барьцаагаа байршуулна.
  • Олон улсын ярианы эрх нээлгээгүй хэрэглэгч дотоод ярианы хэрэглээний дээд хязгаарт хүрвэл гарах ярианы эрх нь хаагдах ба орох ярианы эрх нь нээлттэй байна.
  • Олон улсын ярианы эрх нээлгэсэн хэрэглэгчийн хувьд, дотоодын ярианы хэрэглээний дээд хязгаарт хүрвэл бүх эрх нь нээлттэй байна. Харин олон улсын ярианы хэрэглээний дээд хязгаарт хүрвэл зөвхөн олон улсад гарах ярианы эрх нь хаагдана. Мөн нийт ярианы дээд хязгаар хэрэглээний дээд хязгаарт хүрвэл бүх гарах ярианы эрх нь хаагдана.