Unitel хөтөч Univision хөтөч

Олон улсын ярианы эрх яаж авах вэ?

Шинэчилсэн 12 сарын 14, 2020

Суурин утасны үйлчилгээ хэрэглэгч зөвхөн дотооддоо яриа хийх эрхтэй байдаг ба олон улсын яриа хийхийг хүсвэл 100,000₮-ийн барьцаа байршуулан, олон улсын ярианы эрх нээлгэх боломжтой.

Олон улсын ярианы эрх нээлгээгүй хэрэглэгч дотоодын ярианы threshold-доо хүрвэл гарах ярианы эрх нь хаагдах ба орох ярианы эрх нь нээлттэй байна.

Олон улсын ярианы эрх нээлгэсэн хэрэглэгчийн хувьд, дотоодын ярианы threshold-доо хүрвэл бүх эрх нь нээлттэй байна. Харин олон улсын ярианы threshold-доо хүрвэл зөвхөн олон улсад гарах ярианы эрх нь хаагдана. Мөн нийт threshold-доо хүрвэл бүх гарах ярианы эрх нь хаагдана. 

Од * болон 008 гарцыг ашиглан бусад улс руу хамгийн хямд, хялбар аргаар дуудлага хийж мессэж илгээх боломжтой.

  • Бүх операторын хэрэглэгчид од * гарцыг ашиглан хямд үнээр дуудлага хийх боломжтой.
  • Бүх операторын хэрэглэгчид 008 гарцыг ашиглан өндөр чанартай дуудлага хийх, мессэж бичих боломжтой.

Дараах аргаар олон улс руу дуудлага хийх боломжтой:

Од гарцаар залгах:

  • * + улсын код + утасны дугаараа оруулан залгана.
  • Үнэ: Залгаж буй улсаас хамаарч 188 - 688₮

008 гарцаар залгах:

  • 008 + улсын код + утасны дугаараа оруулан залгана.

Санамж:

  • Олон улсын эрх нээлгэхэд  гэрээ эзэмшигч бичиг баримттайгаа Юнителийн үндсэн салбарт хандаж барьцаагаа байршуулна.
  • Олон улсын ярианы эрх нээлгээгүй хэрэглэгч дотоодын ярианы threshold-доо хүрвэл гарах ярианы эрх нь хаагдах ба орох ярианы эрх нь нээлттэй байна.
  • Олон улсын ярианы эрх нээлгэсэн хэрэглэгчийн хувьд, дотоодын ярианы дээд хязгаар (threshold)-таа хүрвэл бүх эрх нь нээлттэй байна. Харин олон улсын ярианы threshold-доо хүрвэл зөвхөн олон улсад гарах ярианы эрх нь хаагдана. Мөн нийт ярианы дээд хязгаар (threshold)-таа хүрвэл бүх гарах ярианы эрх нь хаагдана.

Зөвлөгөө:

  • Олон улсын тарифын мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?