Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Гэр бүлийн (Collective) групп үйлчилгээний тухай болон групп үүсгэж, группийн гишүүнээ нэмж хасах заавар

Written By Oyungerel Chuluun (Administrator)

Updated at January 18th, 2024

Дараах гэр бүлийн (Collective) групп үйлчилгээний тухай болон группийн урамшуулал, групп үүсгэж, гишүүн нэмж, хасах сонголтууд дээр дарж мэдээлэлтэй танилцаарай.

Гэр бүлийн (Collective) групп үйлчилгээний тухай

Collective нь гэр бүл, найз нөхдөд зориулсан, багаараа хамрагдаж дараах онцгой эрхүүдийг эдлэх боломжтой урамшуулалт хөтөлбөр юм.

  • Дотнын 2-5 хүнтэйгээ групп үүсгэн тус хөтөлбөрт хамрагдана.
  • Групп дэх Юнителийн гишүүд хоорондоо хязгааргүй үнэгүй ярина.
  • Группийн гишүүд дундын дансандаа өөрийн хэрэглээнийхээ 3-10%-д U-Point оноо цуглуулж, цуглуулсан оноогоо хүссэн үйлчилгээндээ зарцуулах боломжтой.
  • U-Point хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын зүгээс зөвхөн гэр бүлийн гишүүдэд зориулан гаргасан нэмэлт хөнгөлөлт, урамшууллуудыг авах боломжтой.
 
 

Collective групп үүсгэх болон групптээ гишүүн нэмэх заавар

Collective групп-д гишүүн нэмж, хасахад 200 U-Point онооны шимтгэлтэй.

1. Collective группийн админ хэрэглэгч дугаараасаа "Nemeh" гэж бичээд зай аван гишүүнээр нэмэх хэрэглэгчийн утасны дугаарыг бичин 4422 дугаарт мессэжээр илгээнэ.

2. Хүсэлт хүлээн авсан хэрэглэгч групп-д нэгдэхийг зөвшөөрч “ok” гэсэн хариу мессэж илгээнэ. 

3. Collective групп-д амжилттай нэгдсэн мессэж ирнэ.  

 

Гэр бүлийн (Collective) группийн гишүүнээ солих эсвэл хасах

Collective групп-д гишүүн нэмж, хасахад 200 U-Point онооны шимтгэлтэй.

1. Гишүүн хасахдаа Collective группийн админ хэрэглэгч дугаараасаа HASAH гэж бичээд хасах гишүүнийхээ утасны дугаарыг бичин 4422 дугаарт мессэжээр илгээнэ.

2. Хүсэлтийг хүлээн авсан хэрэглэгч зөвшөөрсөн хариу илгээсний дараа хүсэлт амжилттай болж хэрэглэгч групп-с хасагдсан мессэж ирнэ.

3. Хасагдсан дугаарт мөн collective групп-с хасагдсан мессэж ирнэ.

 

 

Санамж:

  • Юнивишний админ дугаар нь Юнител байх ба тухайн дугаараа Гэр бүлийн (Collective) группт бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаараарай.
  • Зөвхөн группийн админ хэрэглэгч дээрх зааврын дагуу гишүүн хасах, солих эрхтэй байна.