Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Шинэ хэрэглэгчийн шалгуур, захиалга өгөх заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at October 26th, 2023

Шинэ хэрэглэгчийн үндсэн шалгуур болон шаардагдах бичиг баримт, захиалга өгөх дараах заавар мэдээллүүдтэй танилцаарай.

Шинэ хэрэглэгчийн үндсэн шалгуур

Юнивишн үйлчилгээний шинэ хэрэглэгч болоход дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай.

  • 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх
  • Суурилуулалт хийх үед гэрээ байгуулах хэрэглэгч өөрийн биеэр бичиг баримттайгаа байх.
 
 

Үйлчилгээ авахад шаардлагатай бичиг баримтын жагсаалт

Дараах бичиг баримтын нэрс дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Цахим үнэмлэх

  • Цахим үнэмлэх нь элэгдээгүй, бичиг үсэг нь тод байх, хайчлагдаагүй байх
  • Цахим үнэмлэхийн хаяг хуучин ба шилжилт хийлгэсэн цагаан хуудас байхгүй тохиолдолд заавал цахим үнэмлэхийн ТҮЦ машины лавлагаа /шинэ хаягтай буюу хорооны тодорхойлолттой ижил хаягаар гарсан байх/ эсвэл харьяа дүүргээсээ “шилжилтийн лавлагаа”–г авсан байх
 
 

Түц машины лавлагаа

  • ТҮЦ машины цахим үнэмлэхийн лавлагаа нь зураггүй байх ёсгүй бөгөөд зураггүй лавлагааг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. /учир нь тус лавлагаа нь цахим үнэмлэхийг орлож байгаа тул үнэмлэхтэй ижил зурагтай байх шаардлагатай/
  • ТҮЦ машины баримтын хүчинтэй хугацаа баримтын зүүн доод буланд нь бичээстэй байдаг ба 45 хоногоос хэтрээгүй байна.
 
 

Хорооны тодорхойлолт

Хорооны тодорхойлолтын хүчинтэй хугацааг зарим тохиолдолд дээр нь бичсэн байдаг. Харин бичээгүй тохиолдолд 30 хоногоос хэтрээгүй байна. Хугацаа хэтэрсэн тодорхойлолтоор үйлчилгээ үзүүлэх боломжгүй.

 
 

Орлуулах бичиг баримттай холбоотой

Урт хугацааны гэрээн дээр цахим үнэмлэхийг жолооны үнэмлэх, гадаад паспорт орлохгүй, бусад үед орлох боломжтой. Учир нь эдгээр бичиг баримт дээр хаягийн мэдээлэл байхгүй болно. 

Харин IPTV-н шинэ хэрэглэгч болохдоо хорооны тодорхойлолт дээр үндэслэн, тухайн хаяг дээр нь очиж суурилуулалт хийдэг тул хорооны тодорхойлолттой бол жолооны үнэмлэх, гадаад паспортоор үйлчилгээ авах боломжтой байна.

 
 

Баталгаажуулсан бичиг баримттай холбоотой

Нотариатаар баталгаажуулсан бичиг баримттай холбоотой:  

  1. Итгэмжлэх бол хүчинтэй хугацаатай байх ёстой ба хүчинтэй хугацаа нь итгэмжлэх дээр нь бичээстэй, мөн хугацаа хэтрээгүй байх.
  2. Хүчинтэй хугацаагүй итгэмжлэх байвал 1 жилийн хүчинтэй хугацаатай гэж үзнэ. 
  3. Гадаадад байгаа хэрэглэгч тухайн оронд байгаа Консул эсвэл ЭСЯ-р дамжуулж итгэмжлэл илгээнэ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол дах Консул, ЭСЯ-с авсан итгэмжлэлийн албан бичгээр гэрээ эзэмшигчийн өмнөөс үйлчилгээ авах эрхтэй байна. Бусад бичиг баримтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно. /Уг итгэмжлэл дээр үйлдлийг тодорхой заасан байх ба хүчинтэй хугацааг мөн заасан байдаг/
 
 
 
 

Шинэ хэрэглэгчийн захиалга өгөх заавар

Univision вэбсайтаар шинэ хэрэглэгчийн захиалга өгөх боломжтой тул вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Univision вэбсайт руу хандаж “Захиалга” цонх руу орно.

2. “Шинэ хэрэглэгч” цэс рүү орж захиалга өгөх бүс, нутаг болон багцаа сонгоно.  

3. Хэрэглэгчийн мэдээлэл, хаягаа оруулан “Захиалга өгөх” товч дээр дарна. 

4. Захиалга амжилттай бүртгэснээс хойш 72 цагийн дотор таны бүртгүүлсэн гар утасны дугаараар тантай холбогдож холболт хийгдэнэ.

 
 

 

Санамж:

  • Шинэ хэрэглэгчийн эхний сарын төлбөр нь сарын хэдэнд холбуулснаас хамааран ашигласан өдрүүдийн төлбөр бодогдоно.
  • Хэрэглэгч түрээсийн байранд үйлчилгээ холбуулах тохиолдолд барьцаа байршуулах шаардлагатай. /S, S+ багц 30'000₮, М, M+ багцаас дээш бол 60'000₮/
 

 

Зөвлөгөө:

  • Юнивишн үйлчилгээний багцуудын талаарх мэдээлэл авах бол ЭНД дараарай.