Unitel хөтөч Univision хөтөч

Mesh Wi-Fi сүлжээ гэж юу вэ?

Шинэчилсэн 12 сарын 27, 2020

Гар утас болон Smartbox төхөөрөмж хоорондох зай интернетийн хурданд нөлөөлөхөөс гадна сигналын түвшин буурахад гадны метал бие, шил, толь болон төхөөрөмж та хоёрын байрлал дундах бүх зүйлс нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл та Wi-Fi төхөөрөмжийн байрлалыг буруу сонгосон буюу өөрийн хамгийн их интернет ашигладаг байрлалаас  хэт хол эсвэл саад ихтэй газар байрлуулсан бол таны хэрэглэгдэг интернет удааширдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд та нэмэлт төхөөрөмж ашиглан Wi-Fi -н хамрах хүрээгээ тэлж ашигладаг байна. Үүнд та mesh Wi-Fi-г ашиглах нь илүү давуу талтай.

  • Mesh Wi-Fi-ийг угсардаг Wi-Fi сүлжээ гэж ойлгож болно. Энэхүү технологи нь өөртөө хэд хэдэн Wi-Fi mesh node бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулах бөгөөд одоогийн уламжлалт Wi-Fi рүтерээс илүү зөвхөн Wi-Fi үйлчилгээнд зориулагдсан ухаалаг функцтай байх ба бие биентэйгээ холбогдож тухайн орчны Wi-Fi хамрах хүрээг өсгөх зориулалттай систем юм.  
  • Mesh функц нь бие биетэйгээ холбогдохдоо өөрт зориулсан тусгай чипээр холбогдон ажилладаг тул энгийн repeater/extender - ээс дохио алдах эрсдэлгүйгээр ажиллаж чаддаг. Энэ нь ашиглахад хялбар мөн таньд өөрийн Wi-Fi сүлжээг өөрийн гар утаснаас бүрэн удирдаж хянах боломжийг олгдог.

Одоогоор та манайхаас дараах 2 төрлийн төхөөрөмжөөс сонгон ашиглах боломжтой байна

  • Tenda Nova төхөөрөмж 
  • TPLink Deco M5 төхөөрөмж

Санамж:

  • Tenda Nova төхөөрөмжийн үнийн талаар авах бол ЭНД дараарай.
  • TPLink Deco M5 төхөөрөмжийн үнийн талаар мэдээлэл авах бол ЭНД дараарай.

Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?