Unitel хөтөч Univision хөтөч

Багц & төлбөр апп-р НӨАТ-н баримтаа яаж авах вэ? /Zyxel box/

Шинэчилсэн 3 сарын 03, 2021

1. Меню -> багц & төлбөр апп руу орно.

2. Төлбөрийн мэдээлэл цэс рүү орно. 

3. НӨАТ-н баримт авах бол удирдлагын шар товч дээр дарна.

4. НӨАТ-н баримтаа зурагтаасаа харах сонголт дээр ок дарна.

5. Баримт авах кодоо оруулан ок дарна. Хэрвээ кодоо мэдэхгүй бол удирдлагын ногоон товч дээр дарснаар админ дугаарт мессэжээр очно. 

6. НӨАТ-н баримт авах сараа сонгоод ок дарна.

7. НӨАТ-н баримт дараах байдлаар харагдана. 

Санамж: 

  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж E-barimt цэсэнд нэвтрэх нэр, нууц үгээ бусдад задруулахгүй байхыг анхаараарай. Үүнтэй холбоотой үүссэн аливаа асуудалд Юнивишн ХХК хариуцахгүй болно.

Зөвлөгөө: 

  • НӨАТ-н баримтаа хялбар бүртгэлийн системд бүртгүүлснээр НӨАТ-н баримт сар бүр автоматаар бүртгэгдэх боломжтой ба зурагт дээрээс тохирох сонголт дээр дарж зааврыг хараарай.

Энэ нийтлэл танд тусалж чадсан уу?