Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Toki Call үйлчилгээний тухай болон ярианы багцын мэдээлэл, багц авах заавар

Written By Urangoo Zorigt ()

Updated at April 11th, 2024

IP77 үйлчилгээ шинэчлэгдэж Toki Call үйлчилгээ болсон бөгөөд үйлчилгээний тухай мэдээлэл болон ярианы багцын мэдээлэл, багц авах дараах заавруудтай танилцаарай.

Toki call үйлчилгээний тухай

IP77 үйлчилгээ шинэчлэгдэж Toki Call үйлчилгээ боллоо.
Энэхүү үйлчилгээг ашигласнаар та гадаадад байхдаа Toki аппликейшнээр дамжуулан хямд үнээр дуудлага хийх боломжтой болж байна.

  • Toki Call үйлчилгээний шинэ 77-той дугаар 0 төгрөг
  • Бүх сүлжээнд 70₮-р дуудлага хийх боломжтой
  • Хязгааргүй ярианы багцын сонголттой
  • Монгол дахь дуудлага хүлээн авагч нь интернэтэд холбогдох шаардлагагүй
  • Ухаалаг гар утас, таблет дээр ашиглах боломжтой.

Toki call үйлчилгээнд 77-той дугаараа холбож ашиглах ба бусад операторын дугаартай хэрэглэгчид 77-той шинэ дугаар худалдан авч ашиглах боломжтой.

  • Toki Call үйлчилгээнд дугаараа холбосны дараа Toki хэтэвчээ хүссэн дүнгээрээ цэнэглээд дуудлага хийнэ.
  • Гадаадад байгаа хүнд заавал интернэт холболт шаардлагатай буюу гар утасны дата болон Wi-Fi сүлжээнд холбогдож Toki Call үйлчилгээг ашиглах боломжтой. Харин Монголд байгаа дуудлага хүлээж авах хүнд интернэт холболт шаардлагагүй.

77-той шинэ дугаарын үнэ:

Дугаарын үнэ Нэгж Хоног Ярианы тариф Хүчинтэй хугацаа
0₮ - - 70₮ /Бүх сүлжээнд/ Хязгааргүй
 
 

Toki call үйлчилгээний дугаартаа багц авах заавар

Toki call үйлчилгээний дугаартаа доорх ярианы багцуудаас сонгон идэвхжүүлэх боломжтой.

Хязгааргүй ярианы багцыг:

  • 77-той дугаарт идэвхжүүлбэл Монголд болон гадаадад ч хэрэглээ хийх боломжтой.
  • Зөвхөн Toki апп-р дуудлага хийхэд ашиглана.
  • Хязгааргүй ярианы багцад мессэж бичих хэрэглээ, тусгай дугаар болон суурин утас руу залгах хэрэглээ ороогүй болно.

Хязгааргүй ярианы багцын мэдээлэл:

Багцын төрөл Хоног Дагалдах эрх Үнэ*
Хязгааргүй яриа- 7 7 хоног Бүх сүлжээнд хязгааргүй яриа 10'000₮
Хязгааргүй яриа- 30 30 хоног 25'000₮
Хязгааргүй яриа- 90 90 хоног 65'000₮
*НӨАТ орсон дүн
Зөвхөн Toki апп-н "Toki call" цэсэд хандан идэвхжүүлэх боломжтой.

1. Үйлчилгээ > АялалCall мини апп руу орно.
2. Миний цэс рүү орно.
3. Хязгааргүй ярианы багц авах дээр дарна.
4. Ярианы багцаа сонгон Авах дээр дарна.
5. Төлбөрийн аргаа сонгож төлнө.

Ярианы багц авах зурган заавар

 
 
 
 

Toki call үйлчилгээний багцын үлдэгдэл шалгах заавар

Хэрэглэгч Toki апп-д дугаараа амжилттай холбосон тохиолдолд Toki call үйлчилгээний цэс рүү ороход таны багцын үлдэгдэл болон цэнэглэх боломжтой багцын мэдээллүүд харагдана.

Хэрвээ хязгааргүй ярианы багц идэвхжүүлээгүй бол Toki call үйлчилгээний хэрэглээний төлбөр нь Toki апп-н хэтэвчнээс хасагдана. 

Toki хэтэвч үүсгэх заавар харах бол ЭНД дараарай.

 
 

 

Зөвлөгөө:

  • 77-той дугаарыг тохируулах заавар харах бол ЭНД дараарай.