хөтөч

LookTV-н Box цэсийн тухай болон кино түрээслэх заавар

LookTV-н Box цэсийн тухай болон кино түрээсэлж үзэх, түрээсэлсэн контентын хүчинтэй хугацаа хэд хоног байдаг талаарх дараах мэдээллүүдтэй танилцаарай.

LookTV апп татах бол ЭНД дараарай.   

LookTV-н Box цэсийн тухай

Box цэс нь Холливудын том 6 студи,  Ази болон Монгол студийн 18-20 мянга гаруй кино, контентуудыг зөвхөн Монголдоо нэвтрүүлэх албан ёсны эрхтэйгээр худалдан авч, байршуулсан шинэ кино, контентуудыг агуулсан цэс бөгөөд сард 100-200 шинэ кино, цуврал нэмэгддэг ба 7 хоног бүрийн пүрэв гарагт, зарим тохиолдолд нийлүүлэгчээс шалтгаалан хугацаа өөрчлөгдөх боломжтой байна.

  • Box цэсэд байгаа киног дангаар нь түрээслэн үзэх боломжтой бөгөөд түрээсэлсний дараа 72 цагийн хугацаанд хэдэн ч удаа давтан үзэх боломжтой байна.
  • Box цэсийн киноны LookTV-д байрших хугацаа нь 1-2 жил байрших гэрээтэй тул тухайн хугацаа дууссаны дараа Box цэсээс бууна.
 
 

LookTV Box цэсээс кино түрээслэх заавар

Та гар утас болон компьютерын интернэт хөтөчөөр www.looktv.mn вэбсайтад хандан Box цэсээс кино түрээслэх боломжтой.

Box цэсээс түрээсэлсэн кино, контентын хүчинтэй хугацаа 72 цаг байх тус хугацаанд хэдэн ч удаа дахин тоглуулах боломжтой байна. Түрээсэлсэн контент Home - Миний түрээсэлсэн хэсэгт харагдана.

1. www.looktv.mn вэбсайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч орно.

2. “Box” цэс рүү орж түрээслэх киногоо сонгоно.

3. “Түрээслэх” дээр дарна.

4. Сонгосон киноныхоо үнийн мэдээлэлтэй танилцан “Түрээслэх” дээр дарна.

5. Төлбөр төлөх аргаа сонгон төлбөрөө төлснөөр амжилттай түрээслэгдэнэ.