хөтөч

LookTV үйлчилгээний тухай болон багц идэвхжүүлэх, кино түрээслэх заавар

LookTV үйлчилгээний тухай болон багцын мэдээлэлтэй танилцаж, багц идэвхжүүлэх болон кино түрээслэх дараах заавруудтай танилцаарай.

LookTV-г үзэхдээ www.looktv.mn сайт эсвэл LookTV апп татаж бүртгүүлэн нэвтэрч ороод, LookTV-н багцуудаас идэвхжүүлэн суваг болон кино багцуудын кино контентыг үзэх, мөн Box цэсээс шинэ гарсан кино контентуудыг дангаар нь түрээслэн үзэх боломжтой.

LookTV-д бүртгүүлэх заавар харах бол ЭНД дараарай.

LookTV үйлчилгээний тухай болон багцын мэдээлэл

LookTV нь интернэт сүлжээгээр дамжуулан компьютер, таблет, ухаалаг утсан дээр кино контент, ТВ суваг үзэх аппликейшн болон вэб үйлчилгээ бөгөөд LookTV-ийн багцуудаас сонгон сарын суурь хураамжийг төлснөөр тухайн багцад дагалдах кино контент, сувгуудыг 1 сарын турш хязгааргүй үзэх боломжтой. Мөн Box цэсээс шинэ кино контентуудыг албан ёсны эрхтэйгээр тус бүрийн үнээр нь түрээсэлж үзээрэй.

LookTV-н Box цэс буюу кино сангийн тухай

Box цэс нь Холливудын том 6 студи,  Ази болон Монгол студийн 18-20 мянга гаруй кино, контентуудыг зөвхөн Монголдоо нэвтрүүлэх албан ёсны эрхтэйгээр худалдан авч, байршуулсан шинэ кино, контентуудыг агуулсан цэс бөгөөд сард 100-200 шинэ кино, цуврал нэмэгддэг ба 7 хоног бүрийн пүрэв гарагт, зарим тохиолдолд нийлүүлэгчээс шалтгаалан хугацаа өөрчлөгдөх боломжтой байна.

  • Box цэсэд байгаа киног дангаар нь түрээслэн үзэх боломжтой бөгөөд түрээсэлсний дараа 72 цагийн хугацаанд хэдэн ч удаа давтан үзэх боломжтой байна.
  • Box цэсийн киноны LookTV-д байрших хугацаа нь 1-2 жил байрших гэрээтэй тул тухайн хугацаа дууссаны дараа Box цэсээс бууна.
 
 

LookTV багцын мэдээлэл

LookTV-н Basic, Premium багцуудын мэдээлэлтэй танилцаарай. 

Багцыг сонгон идэвхжүүлээд тухайн багцад дагалдах кино контент болон сувгуудыг 1 сарын турш хязгааргүй үзнэ.

  • Эдгээр багцад Box цэсийн контентууд хамаарахгүй. 
  • Ямар ч багц идэвхжүүлээгүй үед MNB1, MNB2 сувгуудыг үнэгүй үзэх боломжтой.
  • Интернэтийн 3 mbps-с дээш хурдаар LookTV хамгийн өндөр нягтаршил бүхий 1080 HD контентийг гацалтгүй үзэх боломжтой.
  • Сувгуудын нягтаршлыг 720p нягтаршлаар үзэх боломжтой. 

Basic багц

 

Premium багц

 
 

Basic багцад дараах багц болон сувгууд багтах ба 1 сарын хугацаанд үзэх боломжтой. Үнэ 4'900₮. Нөхөж үзэх болон түрээсэлсэн киногоо татах үйлчилгээнүүд 0₮ байна. 

  • Монгол сувгууд
  • Бусад сувгууд
  • Холливуд багц 
  • Солонгос багц

Basic багцын сувгийн жагсаалт:

Premium багцад дараах багц болон сувгууд багтах ба 1 сарын хугацаанд үзэх боломжтой. Үнэ 19'900₮-с 9'900₮ болж хямдарсан. Нөхөж үзэх болон түрээсэлсэн киногоо татаж авах үйлчилгээнүүд 0₮. 

  • Монгол сувгууд
  • Бусад сувгууд
  • Спортын сувгууд
  • Хүүхдийн сувгууд
  • Киноны сувгууд
  • Playboy суваг
  • Холливуд багц
  • Солонгос багц
  • Монгол багц
  • Хүүхдийн багц
  • Орос Европ багц
  • HBO багц
  • Anime багц

Premium багцын сувгийн жагсаалт:

 
 
 
 
 

LookTV багц идэвхжүүлэх заавар

Та гар утас болон компьютерын интернэт хөтөчөөр www.looktv.mn вэбсайтад хандан багц идэвхжүүлэх боломжтой.

1. www.looktv.mn вэбсайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч орно.

2. Баруун дээд буланд байрлах “Тохиргоо” хэсэгт дарна.

3. “Төлбөрийн хэсэг” цэс рүү орно.

4. “Идэвхжүүлсэн багц” хэсгийн “Өөрчлөх” дээр дарна.

5. Идэвхжүүлэх багцаа сонгоод “Идэвхжүүлэх” дээр дарна.

6. Төлбөр төлөх аргаа сонгон төлбөрөө төлснөөр багц амжилттай идэвхэжнэ.

 

LookTV Box цэсээс кино түрээслэх заавар

Та гар утас болон компьютерын интернэт хөтөчөөр www.looktv.mn вэбсайтад хандан Box цэсээс кино түрээслэх боломжтой.

Box цэсээс түрээсэлсэн кино, контентын хүчинтэй хугацаа 72 цаг байх тус хугацаанд хэдэн ч удаа дахин тоглуулах боломжтой байна. Түрээсэлсэн контент Home - Миний түрээсэлсэн хэсэгт харагдана.

1. www.looktv.mn вэбсайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч орно.

2. “Box” цэс рүү орж түрээслэх киногоо сонгоно.

3. “Түрээслэх” дээр дарна.

4. Сонгосон киноныхоо үнийн мэдээлэлтэй танилцан “Түрээслэх” дээр дарна.

5. Төлбөр төлөх аргаа сонгон төлбөрөө төлснөөр амжилттай түрээслэгдэнэ.

 
 

 

Санамж: 

  • Төлбөрөө төлөхдөө IOS болон Андройд төхөөрөмж дээрх LookTV апп-с худалдан авалт хийх боломжгүй тул www.looktv.mn вэбсайт-р хандаж төлөхийг анхаараарай.
  • Гар утасны интернэт хөтчөөр LookTV-н вэбсайт руу хандах бол LookTV апп дээрээс өөрийн бүртгэлээ гаргасны дараа нэвтэрч төлбөрөө төлөөрэй. 
  • Юнителийн дараа төлбөрт дугаараар болон банкны картаар LookTV багц идэвхжүүлсэн тохиолдолд тухайн багц дараа сардаа автоматаар сунгагдах тохиргоотой байх тул багцын автомат сунгалтаа цуцлаарай.
 

 

Зөвлөгөө:

  • LookTV апп дээр суваг нөхөж үзэх заавар харах бол ЭНД дараарай.
  • LookTV апп дээр кино татах заавартай ЭНД дарж танилцаарай.
  • LookTV багцын автомат сунгалтыг цуцлах зааврыг ЭНД дарж харах боломжтой.