хөтөч

LookTV-н багц хооронд шилжих заавар

LookTV-н багц хооронд шилжих буюу идэвхжүүлсэн багцаа бууруулах болон ахиулах дараах заавартай танилцаарай.

Багц буурах

Анх идэвхжүүлсэн багцаа ахиулах боломжтой, бууруулах боломжгүй байна. 

Та идэвхжүүлсэн Premium багцынхаа автомат сунгалтыг цуцлаад, багцын идэвхтэй хугацаа дуусах үед шинээр Basic багц идэвхжүүлэх боломжтой.

 
 

Багц ахиулах

Багцаа ахиулахдаа:

  • Basic багцынхаа хүчинтэй хугацаанд багцуудын зөрүү дүнг төлж Premium багц руу ахих боломжтой ба хугацаа нь тухайн өдрөөсөө эхлэн 1 сарын турш үзнэ.

1. Гар утас болон компьютерын интернэт хөтөчөөр www.looktv.mn вэбсайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч орно.

2. Баруун дээд буланд байрлах “Тохиргоо” цэс рүү орно.

3. “Төлбөрийн хэсэг” дээр дарна.

4. Идэвхжүүлсэн багц хэсэгт харагдах “Өөрчлөх” дээр дарна.

5. Ахиулах боломжтой багц харагдах ба “Идэвхжүүлэх” даран төлбөрийн аргаа сонгон идэвхжүүлнэ.

 
 

 

Санамж:

  • Гар утас дээрх LookTV апп ашиглан багц хооронд шилжих боломжгүй тул www.looktv.mn вэбсайт ашиглан хүсэлтээ илгээгээрэй. 
  • Багц идэвхжүүлэхдээ Юнителийн дараа төлбөрт дугаараар болон банкны картаа холбож төлбөр төлсөн бол таны идэвхжүүлсэн багц дараа сард автоматаар сунгагдах тохиргоотой байх тул та багцын автомат сунгалтаа цуцлаарай. Автомат сунгалтаа цуцлах заавар харах бол ЭНД дараарай.
 

 

Зөвлөгөө:

  • LookTV үйлчилгээний багцуудын талаар мэдээлэл авах бол ЭНД дараарай.