LookTV үйлчилгээний төлбөрөө дараах аргуудаас сонгон төлөх боломжтой.
Юнителийн дугаараар төлбөр төлөх заавар
Юнителийн дараа төлбөрт дугаараар төлбөр төлөхөд таны идэвхжүүлсэн багц дараа сард автоматаар сунгагдахыг анхаараарай.
1. Төлбөр төлөх арга сонгох хэсгээс “Юнител”-г сонгоно.
2. Худалдан авалтын кодоо оруулаад “Баталгаажуулах” дээр дарна.
3. Төлбөр амжилттай төлөгдсөн мэдээлэл харагдана.
Банкны картаар төлбөр төлөх заавар
Банкны картаа холбож төлбөр төлөхөд таны идэвхжүүлсэн багц дараа сард автоматаар сунгагдахыг анхаараарай.
1. Төлбөр төлөх арга сонгох хэсгээс “Бусад сонголт” дээр дарна.
2. “Карт нэмэх” дээр дарна.
3. “Карт” хэсгийг сонгож банкны картын мэдээллээ оруулаад “Үргэлжлүүлэх” дээр дарна.
4. “Submit” дээр дарж гүйлгээг зөвшөөрнө.
5. Гүйлгээ амжилттай хийгдсэн мэдээлэл харагдах ба “Хаах” дээр дарж үргэлжлүүлнэ.
6. Амжилттай төлөгдсөн мэдээлэл харагдана.
QPay-р төлбөр төлөх заавар
1. Төлбөр төлөх арга сонгох хэсгээс “Бусад сонголт” дээр дарна.
2. “QPay” дээр дарна.
3. QPay-р төлбөр төлөх боломжтой банкуудаас сонгоно.
4. QR кодыг уншуулж төлбөрөө төлөөд “OK” дээр дарна.
5. Амжилттай төлөгдсөн мэдээлэл харагдана.
SocialPay-р төлбөр төлөх заавар
1. Төлбөр төлөх арга сонгох хэсгээс “Бусад сонголт” дээр дарна.
2. “Карт нэмэх” дээр дарна.
3. “SocialPay” хэсгийг сонгоод SocialPay ашигладаг утасны дугаараа оруулаад “Үргэлжлүүлэх” дээр дарна.
4. SocialPay суулгасан гар утаснаасаа картаа сонгон баталгаажуулна.
5. Гүйлгээ амжилттай хийгдсэн мэдээлэл харагдах ба “Хаах” дээр дарж үргэлжлүүлнэ.
6. Амжилттай төлөгдсөн мэдээлэл харагдана.
Купон кодоор төлбөр төлөх заавар
1. Төлбөр төлөх арга сонгох хэсгээс “Бусад сонголт” дээр дарна.
2. “Купон” дээр дарна.
3. Купон кодоо оруулах хэсэгт өөрийн купон кодоо оруулна.
4. Амжилттай идэвхэжсэн мэдээлэл харагдана.
Зөвлөгөө:
- Юнителийн дараа төлбөрт дугаараар болон банкны картаа холбож төлбөр төлсөн бол таны идэвхжүүлсэн багц дараа сард автоматаар сунгагдах тохиргоотой байх тул та багцын автомат сунгалтаа цуцлаарай. Автомат сунгалтаа цуцлах заавар харах бол ЭНД дараарай.