хөтөч

LookTV үйлчилгээний НӨАТ-н баримт авах заавар

Дараах зааврын дагуу LookTV үйлчилгээний НӨАТ-н баримтаа LookTV вэбсайтаар аваарай.

1. www.looktv.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч орно.

2. Баруун дээд буланд байрлах “Тохиргоо” цэс рүү орно.

3. “Төлбөрийн хэсэг" дээр дарна.

4. “Жагсаалт” хэсгийн Төлбөрийн жагсаалт “Харах” дээр дарна.

5. НӨАТ-ын баримт харах гэж буй гүйлгээний “Харах” дээр дарна.

6. НӨАТ-ын баримт дараах байдлаар харагдана.

 

Санамж: 

  • LookTV үйлчилгээний төлбөрийг Юнителийн дараа төлбөрт дугаарын төлбөр дээр гаргаж төлсөн бол НӨАТ-ын баримтаа дугаарын төлбөртэй хамт авах боломжтой.