Mesh Wi-Fi сүлжээний тухай болон Mesh төхөөрөмжийн үнийн мэдээлэл, төхөөрөмжөө тохируулах дараах заавар мэдээллүүдтэй танилцаарай.
Mesh Wi-Fi сүлжээний тухай мэдээлэл
Гар утас болон Smartbox төхөөрөмжийн хоорондох зай интернэтийн хурданд нөлөөлөхөөс гадна таны Wi-Fi хүлээн авагч төхөөрөмж буюу гар утас, компьютер болон Wi-Fi цацагч интернэтийн төхөөрөмж хоёрын байрлал дунд байгаа гадны металл бие, шил, толь гэх мэт бүх зүйлс Wi-Fi сигналын түвшин буурахад нөлөөлдөг байна.
Өөрөөр хэлбэл та Wi-Fi төхөөрөмжийн байрлалыг буруу сонгосон буюу өөрийн хамгийн их интернэт ашигладаг байрлалаас хэт хол эсвэл саад ихтэй газар байрлуулсан бол таны хэрэглэдэг интернэт удааширдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Wi-Fi extender, mesh гэх мэт нэмэлт төхөөрөмж ашиглан Wi-Fi сүлжээний хамрах хүрээгээ тэлж ашиглах боломжтой. Нэмэлт төхөөрөмжөөс та mesh Wi-Fi-г ашиглах нь илүү давуу талтай:
- Mesh Wi-Fi-ийг “угсардаг Wi-Fi сүлжээ” гэж ойлгож болно. Энэхүү технологи нь өөртөө хэд хэдэн Wi-Fi mesh node бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулах бөгөөд одоогийн уламжлалт Wi-Fi роутерээс илүү зөвхөн Wi-Fi үйлчилгээнд зориулагдсан ухаалаг функцтэй байх ба бие биетэйгээ холбогдож тухайн орчны Wi-Fi хамрах хүрээг өсгөх зориулалттай систем юм.
- Mesh функц нь бие биетэйгээ холбогдохдоо өөрт зориулсан тусгай чипээр холбогдон ажилладаг тул энгийн repeater/extender-с дохио алдах эрсдэлгүйгээр ажиллаж чаддаг. Энэ нь ашиглахад хялбар мөн танд өөрийн Wi-Fi сүлжээг өөрийн гар утаснаас бүрэн удирдаж, хянах боломжийг олгодог давуу талтай.
Худалдаалагдаж байгаа төхөөрөмж:
- TP-Link Deco mesh төхөөрөмж
TP-Link Deco mesh төхөөрөмжийн үнийн мэдээлэл
TP-Link Deco mesh төхөөрөмжөө дараах хүснэгтэд заасан нөхцөлөөр худалдаж авах боломжтой.
Нэг өрхийн буюу Юнивишний нэг гэрээний TP-Link Deco төхөөрөмж давхар авах боломжит дээд хэмжээ 10 ширхэг байна.
TP-Link Deco mesh төхөөрөмжийг HG төхөөрөмжтэй холбох заавар
TP-Link Deco mesh төхөөрөмжийг HG төхөөрөмжтэй холбох видео болон зурган заавартай танилцаарай.
TP-Link Deco mesh төхөөрөмжийг HG төхөөрөмжтэй холбох видео заавар:
Санамж: Видео тоглуулахад дата зарцуулагдана. /Вэбсайтын бусад контент үнэгүй./
1. TP-Link Deco төхөөрөмжийн лан 1 оролтоос сүлжээний утас залган, HG төхөөрөмж дээрх интернэтийн лан 3 эсвэл лан 4 оролтод холбоно.
2. HG төхөөрөмжтэй холбосны дараа асааж, өөрийн ухаалаг утас болон таблет дээрээ “Deco” аппликейшнийг татаж суулган төхөөрөмжийг тохируулна.
3. Хэрвээ 2 болон түүнээс дээш Deco төхөөрөмж холбох бол хамгийн эхний Deco төхөөрөмжийг заавал үндсэн HG-тэй сүлжээний утсаар холбон дэргэд нь байрлуулах ба бусад Deco төхөөрөмжүүдийг Wi-Fi сигнал “excellent” болон “good” байх саадгүй байршилд байрлуулан утсан дээрх “Deco” аппликейшний тусламжтайгаар хооронд нь Wi-Fi-аар холбосноор утасгүй интернэт орчин бүрдүүлэх боломжтой болно.
TP-Link Deco mesh төхөөрөмжийн тохиргоог утсан дээрээ хийх заавар
1. “Deco” гар утасны аппликейшнийг ухаалаг утас болон таблетдаа доорх QR кодыг уншуулан татах эсвэл IOS- App Store, Android-Google Play-с “Deco” гэж бичин хайгаад татаж суулгана.
2. Аппликейшнийг нээн TP-Link ID-тай бол “Log In” товчийг дарж нэвтэрнэ. Хэрвээ танд TP-Link ID байхгүй бол “Sign Up” товчийг дарж өөрийн идэвхтэй ашигладаг и-мэйл хаягаараа шинээр бүртгүүлнэ.
3. Аппликейшнд нэвтэрч орсны дараа Deco төхөөрөмжийн хайрцаг дээрх Model-ийн дугаарыг сонгоно.
4. Deco төхөөрөмжийг асаагаад аппликейшн дээрх шар өнгийн зөвшөөрөх сонголтууд дээр даран зааврын дагуу HG төхөөрөмжтэй сүлжээний утсаар холбож, мөн гар утасны Wi-Fi-г асаан Deco төхөөрөмжийн доор байрлах Wi-Fi нэрийг сонгож тохиргоо хийхэд бэлэн болгоно. Энэ үед төхөөрөмж дээр цэнхэр гэрэл анивчина.
5. Deco төхөөрөмжөө хаана байршуулахаа сонгоно. Хэрвээ таны байршуулах гэж буй газар жагсаалтад байхгүй бол custom цэсийг сонгон шинээр байршил үүсгэх боломжтой.
6. Өөрийн Deco төхөөрөмжийн Wi-Fi сүлжээний нэр болон нууц үгийг тохируулна. Ингэснээр бусад төхөөрөмжүүд Deco-ийн цацаж буй Wi-Fi сүлжээнд холбогдохдоо тухайн нэр болон нууц үгийг ашиглах юм.
7. Тохиргоо амжилттай хийгдэж ашиглахад бэлэн болоход төхөөрөмж дээр тогтмол цагаан гэрэл асна.
8. Хэрвээ дахин Deco төхөөрөмж нэмэх бол аппликейшн дээрх “Add another deco” товч дээр даран нэмэлт төхөөрөмжийн хайрцаг дээр Model-г сонгон төхөөрөмжийн байршлыг сонгоход автоматаар холбогдоно.Төхөөрөмж нэмэх шаардлагагүй бол “I’m done for now” товч дээр дарна.
9. Харин ашиглаж байгаа Deco төхөөрөмж дээрээ ахин Deco нэмж авч холбох бол аппликейшний Home хэсгийн баруун дээд буланд байрлах “+” нэмэх тэмдэг дээр дарж Model болон байршлыг нь сонгоход мөн адил автоматаар холбогдоно.
TP-Link Deco mesh төхөөрөмж дээр эцэг эхийн хяналтын тохиргоог хийх заавар
1. Гар утсан дээрх “Deco” аппликейшний Home хэсгийн “More” дээр дарж нэмэлт цэс рүү орно.
2. “Parental control” хэсгийн “Profiles” цэс рүү орж “Add new profile” дээр даран гэр бүлийн гишүүн бүрдээ профайл үүсгээд хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцэх тохиргоо хийх боломжтой.
3. “Filter level” хэсэгт профайл тус бүрийн зарим контент болон вэбсайт руу хандах эрхийг хязгаарлах боломжтой.
4. “Time controls” хэсэгт интернэтэд холбогдох хугацааг заах, унтрах цагийг тохируулах гэх мэт нэмэлт тохиргоог хийх боломжтой байна.
Санамж:
- TP-Link Deco төхөөрөмжийн лан 1/лан 2 оролтуудаас сүлжээний утсаар интернэтийн үйлчилгээ авах боломжтой ба хэрвээ 1 эсвэл хос Deco төхөөрөмжтэй бол хамгийн эхний Deco төхөөрөмжийн зөвхөн лан 2 оролт дээрээс сүлжээний утсаар интернэт ашиглах боломжтойг анхаараарай.
- Хэрвээ та 2 болон түүнээс дээш TP-Link Deco төхөөрөмж ашиглах бол эхний төхөөрөмжийг үндсэн HG төхөөрөмжийн дэргэд байрлуулж сүлжээний утсаар холбоод, HG төхөөрөмжийн Wi-Fi-г унтраах шаардлагатайг анхаараарай.
- Та ухаалаг утас болон таблет дээрх “Deco” апп-г шинэчлэл хийж version ахиулах мэдээлэл гарах бүрт “Update” хийх шаардлагатайг анхаараарай.
- TP-Link Deco төхөөрөмжийн лан1/лан2 оролтуудаас сүлжээний утсаар интернэтийн үйлчилгээ авах боломжтой ба хэрвээ 1 эсвэл хос Deco төхөөрөмжтэй бол хамгийн эхний Deco төхөөрөмжийн зөвхөн лан1 оролт дээр үндсэн HG төхөөрөмжийг холбох боломжтойг анхаараарай.
- TP-Link Deco mesh төхөөрөмжийг гэрээ эзэмшигч нь үндсэн салбарт өөрийн биеэр хандан худалдан авах боломжтой.
Зөвлөгөө:
- TP-Link Deco төхөөрөмжийг байрлуулахдаа үндсэн HG төхөөрөмжөөс саадгүй зайд байрлуулаарай. Ингэснээр Wi-Fi цацах хүрээ илүү сайн дамжуулагдах болно.
- Хэрвээ TP-Link Deco төхөөрөмжөө давхар хооронд байрлуулах шаардлагатай бол хамгийн эхний Deco төхөөрөмжөөс босоо чиглэлд харалдаа байрлуулаарай.
- “Deco” апп-н “Sign Up” товчийг дарж шинээр бүртгэл үүсгэхэд таны бүртгүүлсэн и-мэйл хаягт баталгаажуулах линк илгээгдэх бөгөөд тус линк дээр “Confirm” дарснаар бүртгэл амжилттай үүсэх тул та өөрийн идэвхтэй ашигладаг и-мэйл хаягаар бүртгүүлээрэй.
- “Deco” апп-д шинээр бүртгүүлж бүртгэл үүсгэсэн бол апп-н “Log in” хэсэгт дарж шинэ үүсгэсэн бүртгэлээрээ нэвтэрч орж тохиргоо хийнэ.
- Хэрвээ та нэмэлтээр 1 ширхэг TP-Link Deco төхөөрөмж авсан бол Deco төхөөрөмжийн Wi-Fi нэр, нууц үгийг тохируулахдаа үндсэн HG төхөөрөмжийн Wi-Fi нэр, нууц үгтэй ижилхэн тохируулснаар гэрт байгаа төхөөрөмжүүд үндсэн болон нэмэлт төхөөрөмжийн Wi-Fi интернэтэд автоматаар холбогдох боломжтой болно.
- TP-Link Deco төхөөрөмжийг тохируулах “Deco” аппликейшнийг татах бол Android, iOS дараарай.