хөтөч

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийн тухай

2019 оны УИХ-ын намрын чуулганаар батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-д Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч компаниуд (Юнивишн, Скаймедиа, ДДЭШ гэх мэт) Монголын Телевизийн Холбоонд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс (ӨНТВ) төлөхөөр тусгагдсан билээ. Хуульд заасны дагуу тус үйлчилгээний  хөлс нь “Үндэсний түүх соёл,  уламжлал, танин мэдэхүйн нэвтрүүлгийг бэлтгэн, олон нийтэд хүргэхэд” зарцуулагдах зорилготой юм.

Хуулийн дагуу 2021 оны 3-р сарын 01-ний өдрөөс эхлэн Юнивишний гурвалсан болон Single IPTV багцтай бүх хэрэглэгчдийн төлбөр дээр ӨНТВ үйлчилгээний хөлс болох 2'500 төгрөг нэмж бодогдож байна.

Өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл авсан сувгууд:

  1. 25-р суваг
  2. UBS
  3. ТВ5
  4. ТМ
  5. SBN
  6. TV8
  7. C1
  8. ТВ9
  9. Central television
  10. NTV
  11. Eagle News
  12. Монгол ТВ
  13. TenGer
  14. Star
  15. ETV
  16. Боловсрол суваг
  17. Малчин
  18. Сүлд

 

Санамж:

  • ӨНТВ үйлчилгээний хөлс 2'500₮-д НӨАТ багтсан.
  • Single Internet/VoiP багц ашигладаг хэрэглэгч уг төлбөрийг төлөхгүй.
  • Салаа үйлчилгээтэй хэрэглэгчид давхар ӨНТВ үйлчилгээний хөлс төлөхгүй.