Univision.mn вэбсайтаар юнивишнийн гэрээний дугаарыг ашигладаг нь үнэн гэсэн цахим тодорхойлолтыг Монгол & Англи хэл дээр дараах зааврын дагуу аваарай.
1. Univision.mn вэбсайт руу хандан баруун дээд буланд байрлах “Нэвтрэх” хэсэгт дарна.
2. Гэрээний дугаараа оруулан нэг удаагийн код эсвэл нууц үгээ оруулан нэвтэрнэ.
3. Миний булан - Үйлчилгээний тохиргоо цэс рүү орно.
4. “Тодорхойлолт авах” цэс рүү орно.
5. “Хүсэлт илгээх” дээр дарна.
6. Бүртгэлтэй и-мэйл хаягаа оруулан “И-мэйл баталгаажуулах” дээр дарна.
7. И-мэйл хаягт очсон нэг удаагийн кодыг оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарна.
8. Тодорхойлолт дэлгэц дээр гарч ирнэ. Монгол болон Англи хэл дээр авах болон татаж авах, хэвлэх, и-мэйл хаяг руугаа авах боломжтой.
Зөвлөгөө:
- И-мэйл хаяг бүртгэлгүй тохиолдолд танин баталгаажуулалтаар бүртгүүлэн цахим тодорхойлолт авах боломжтой. ЭНД дарж и-мэйл хаягаа бүртгүүлэх заавартай танилцаарай.