Юнивишний удирдлагаа тохируулах дараах заавартай танилцаарай.
Удирдлага тохируулах видео заавар
Android box болон ATV /AndroidTV box/ төхөөрөмжтэй хэрэглэгчид удирдлагаа IPTV төхөөрөмж болон зурагтын удирдлагатай тохируулах видео заавартай танилцаарай.
Univision 4'0 - ATV (AndroidTV) STB Bluetooth (BLE) удирдлага тохируулах заавар
Удирдлагын товчлуурын тайлбар:
Шинэ андройд төхөөрөмжийн удирдлагыг холбох болон салгах дараах сонголтууд дээр дарж заавартай танилцаарай.
1. Юнивишний удирдлагын “Буцах” болон “Хайх” товчлуур дээр улаан гэрэл 2 удаа анивчих хүртэл 3 секундийн турш зэрэг дарах ба гэрэл анивчсаны дараа шинэ андройд /AndroidTV box/ төхөөрөмжийг холбох бол 1 / Android box төхөөрөмжийг холбох бол 2 тоотой товчлуурыг дарж холбоно.
2. Холбосон удирдлагаа ашиглан шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгийн “Тохиргоо/Settings” цэс рүү орно.
3. “Андройд тохиргоо/Android settings” цэсийн “Удирдлага, дагалдах хэрэгслүүд” хэсэг рүү орно.
4. “Аксессуар нэмэх/Add accessory” дээр дарахад шинэ андройд төхөөрөмжийн bluetooth ажиллаж удирдлагыг хайж эхэлнэ.
5. Гарч ирэх удирдлагын нэр дээр дарахад шинэ андройд төхөөрөмж нь удирдлагатай bluetooth-р амжилттай холбогдож дараах байдлаар харагдана.
1. Шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгийн “Тохиргоо/Settings” цэс рүү орно.
2. “Андройд тохиргоо/Android settings” цэсийн “Удирдлага, дагалдах хэрэгслүүд” хэсэг рүү орно.
3. Салгах удирдлагаа сонгож нэр дээр дарна.
4. “Үл хослуулах/Unpair” дээр дарна.
5. “Ok” дарснаар удирдлагын холболт сална.
Санамж:
- Удирдлагаа Univision 4.0 IPTV-н шинэ системтэй Bluetooth-р холбосноор Google assistance буюу Google-с дуу хоолойгоор хайх үйлчилгээг ашиглах боломжтой болно.
Андройд төхөөрөмжийн удирдлага тохируулах заавар
Univision AOSP STB(Android STB) удирдлагын заавартай танилцаарай.
- Univision AOSP STB(Android STB) удирдлага нь Андройд төхөөрөмжийг удирдана.
Удирдлагын товчлуурын тайлбар:
Удирдлага тохируулах дараах видео болон зурган заавартай танилцаарай.
Удирдлага тохируулах зурган заавар:
Удирдлага удирдахгүй эсвэл дутуу удирдах үед шалгах, ахин тохируулах заавар
Удирдлага огт удирдахгүй эсвэл дутуу удирдаад байх үед дараах зааврын дагуу шалгаад, шаардлагатай тохиолдолд зааврын дагуу дахин тохируулаарай.
- Удирдлагынхаа батарейг солих.
- Удирдлагынхаа тохиргоог ресет хийж дахин шинээр тохируулан шалгана.
Удирдлаганы тохиргоог reset хийж, дахин тохируулах заавар:
- Univision AOSP STB(Android STB) удирдлага нь Андройд төхөөрөмжийг удирдана.
Univision AOSP STB(Android STB) удирдлагыг дахин тохируулах заавар:
Зөвлөгөө:
- Удирдлага тохиргоо хийх гэхээр TV гэсэн товч дээр улаан гэрэл асахгүй болон тохиргоогоо хүлээж авахгүй байвал шинээр удирдлага авах эсвэл засварын төвд хандаж шалгуулаарай.
- Засварын төвийн хаяг, байршлын талаар мэдээлэл харах бол ЭНД дарж хараарай.