Toki апп-н Movie мини апп ашиглан гар утсаараа зурагтаа удирдах дараах заавартай танилцаарай.
1. Энтертайнмент > Movie дээр дарна.
2. Зүүн дээд буланд байрлах Удирдлагын icon руу орж > Төхөөрөмж холбох дээр дарна.
3. Төхөөрөмжөө холбох Гэрээний дугаараа сонгоно.
4. Холбох зурагтын Төхөөрөмжөө сонгоно.
5. IPTV зурагтын дэлгэц дээр гарч ирэх 6 оронтой кодыг утсан дээрээ оруулна.
6. Удирдлага гар утсан дээр гарч ирнэ.
Зурган заавар
Бусдын төхөөрөмжтэй удирдлага холбох заавар:
1. Энтертайнмент > Movie дээр дарна.
2. Зүүн дээд буланд байрлах Удирдлагын icon руу орж > Төхөөрөмж холбох дээр дарна.
3. Өөр гэрээний дугаар оруулах дээр дарна.
4. Холбох төхөөрөмжийн гэрээний дугаар эсвэл админ утасны дугаарыг оруулна.
5. Холбох зурагтын Төхөөрөмжөө сонгоно.
6. IPTV зурагтын дэлгэц дээр гарч ирэх 6 оронтой кодыг утсан дээрээ оруулна.
7. Удирдлага гар утсан дээр гарч ирнэ.
Зурган заавар
Санамж:
- Энэхүү үйлчилгээ нь зөвхөн ATV буюу шинэ Android TV Box төхөөрөмж дээр ажиллана.
- Бусдын Юнивишний төхөөрөмжийг удирдаж байгаа тохиолдолд холболт зөвхөн тухайн өдөртөө хүчинтэй гэдгийг анхаараарай.