хөтөч

Урамшууллын эрхээр кино түрээслэх заавар

Юнивишний видео сангаас урамшууллын эрхээр кино түрээслэх дараах заавартай танилцаарай.

1. Үндсэн Menu цэсийн “Видео сан” цэс рүү орно.

2. Гарч ирэх киноны жагсаалтуудаас үзэхийг хүссэн Box тэмдэглэгээтэй киногоо сонгож удирдлагын “Ок” товч дээр дарна.

3. “Түрээслэх” дээр дарна.

4. Төлбөрийн сонголтоос “Урамшууллын эрх” сонголтыг сонгоно.

5. Худалдан авалтын буюу түрээслэх пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарна.

6. Үйлдэл амжилттай болж түрээслэгдсэн контентын хүчинтэй хугацааны мэдээлэл харагдана.

7. “Үзэх” дээр дарахад түрээслэгдсэн контент тоглогдоно.

 

Зөвлөгөө:

  • Түрээсэлсэн контентын хүчинтэй хугацаа 72 цаг байх ба хүчинтэй хугацаанд “Миний түрээсэлсэн” цэсээс дахин тоглуулах боломжтой.
  • Худалдан авалтын буюу түрээслэх пин кодоо мэдэхгүй бол ЭНД дараарай.