хөтөч

IPTV дээр үзэх дуртай киноны жагсаалтад кино нэмж, хасах

IPTV дээр үзэх дуртай киноны жагсаалтад кино нэмэх, хасах дараах заавруудтай танилцаарай.

Үзэх дуртай киноны жагсаалтад кино нэмэх заавар

1. Дуртай киногоо сонгоод “кино түрээслэх” хэсгийн ард байрлах “зүрх” тэмдэг дээр дарж идэвхтэй болгоно.

2. “Зүрх” тэмдгээр сонгогдсон кино “Эхлэх/Home” цэсийн "Миний дуртай" хэсэгт дараах байдлаар харагдана.

 

Үзэх дуртай киноны жагсаалтаас кино хасах заавар

1. “Эхлэх/Home” цэсийн "Миний дуртай" хэсэгт харагдаж буй жагсаалтаас хасах киногоо сонгож орно.

2. "Кино түрээслэх" хэсгийн ард идэвхтэй байгаа “Зүрх” тэмдэг дээр дарж идэвхгүй болгоход жагсаалтаас хасагдана.

 

 

Зөвлөгөө:

  • Үзэх дуртай киноны жагсаалтад дараа үзэхээр төлөвлөж буй киногоо нэмснээр дараагийн удаа хайлт хийх шаардлагагүйгээр хялбар түрээслэх боломжтой.