Та дараах зааврын дагуу Unitel апп дээрх Интернэт тохиргоо үйлчилгээг ашиглан гэрийнхээ интернэтийн тохиргоо мэдээллийг харах болон нэмэлт тохиргоо хийх боломжтой.
“Интернэт тохиргоо” үйлчилгээний тухай
Та “Интернэт тохиргоо” үйлчилгээг ашигласнаар интернэтэд холбогдсон төхөөрөмжүүдийн мэдээллээ харах, интернэтийн нэмэлт тохиргоонуудыг хийх, сүлжээний чанараа шалгах зэрэг үйлдлүүдийг өөрөө хийх боломжтой боллоо.
Unitel апп руу гэрээний дугаар эсвэл Юнивишний админ дугаараа оруулан Нэвтрэх » Интернэт тохиргоо » Интернэт үйлчилгээний мэдээлэл болон тохиргоо хийх цэсүүд харагдана.
Үйлчилгээний цэсүүдийн тайлбар:
FTTR & Terminal device хэсэгт - Интернэтэд холбогдсон төхөөрөмжүүдийн online/offline/blacklist төлөв харагдана.
Wi-Fi Name & Password хэсэгт - Wi-Fi-ын нэр, нууц үгийг солино.
Wi-Fi scheduled disabling хэсэгт - Wi-Fi ашиглах цагийн тохиргоо хийнэ.
Wi-Fi Signal strength хэсэгт - Интернэт сүлжээний цацалтын долгион тохируулна.
Wi-Fi Optimization хэсэгт - Wi-Fi сүлжээний сувагчлал буюу Wi-Fi долгионы хамгийн чөлөөтэй урсгалд сүлжээгээ тохируулна.
Parent control хэсэгт - Интернэтэд холбогдсон төхөөрөмжүүдээс /гар утас, таблет, компьютер гэх мэт/ сонгон өөрийн хүссэн хугацаагаар интернэтийн хэрэглээг хязгаарлана.
Guest Wi-Fi хэсэгт - Зочдод зориулж шинэ Wi-Fi нэр болон нууц үг үүсгэж, хугацаа тохируулан цацах боломжтой.
Intelligent Troubleshooting хэсэгт - Интернэт сүлжээний асуудал, доголдлыг илрүүлнэ.
Quick diagnoses хэсэгт - Интернэтэд холбогдсон төхөөрөмжүүд /гар утас, таблет, компьютер/ болон интернэтийн цагаан төхөөрөмж, интернэт сүлжээний ажиллагааг оношилж, доголдлыг илрүүлэн, сайжруулах тохиргоо хийнэ.
Network Speed Test хэсэгт - Интернэтийн хэрэглээний хурдаа шалгана.
FTTR & Terminal device: Интернэтэд холбогдсон төхөөрөмжийн мэдээлэл харах заавар
FTTR Device хэсгээс - Online болон Offline төхөөрөмжүүдийн мэдээллийг харж болно.
Terminal Device хэсгээс - Холбогдсон гар утас, таблет, компьютер зэргийг харах боломжтой.
Unitel апп руу гэрээний дугаар эсвэл Юнивишний админ дугаараа оруулан Нэвтрэх » Интернэт тохиргоо » FTTR Device эсвэл Terminal Device - Online хэсэгт дарах » Интернэтэд холбогдсон төхөөрөмжүүдийн мэдээллийг харагдана.
Wi-Fi Name & Password: Wi-Fi нэр, нууц үг солих заавар
Unitel апп руу гэрээний дугаар эсвэл Юнивишний админ дугаараа оруулан Нэвтрэх » Интернэт тохиргоо » Wi-Fi Name & Password цэсийг сонгох » Wi-Fi SSID & password дээр дарах » Шинэ Wi-Fi нэр нууц үгийг оруулж хадгалах » Wi-Fi нэр нууц үг солигдоно.
Зөвлөгөө:
- Dual-band roaming хэсгийг идэвхжүүлснээр Wi-Fi хамгийн сайн ажиллаж байгаа 2.4G, 5G долгион руу автоматаар холбогдоно.
Wi-Fi scheduled disabling: Wi-Fi ашиглах цагийн тохиргоо хийх заавар
Unitel апп руу гэрээний дугаар эсвэл Юнивишний админ дугаараа оруулан Нэвтрэх » Интернэт тохиргоо » More feature цэсийг сонгох » Wi-Fi scheduled disabling дээр дарах » Нээх, Хаах хугацааг сонгож OK товчийг дарж хадгалах » Тохируулсан цагийн хуваариа идэвхжүүлэх, цуцлах боломжтой.
Wi-Fi Signal strength: Интернэт сүлжээний цацалтын долгион тохируулах заавар
Wi-Fi management » Signal mode » Sleep mode / General mode / Enhanced mode-с сонгоно.
Sleep mode - Интернэтийн цацалтын хамрах хүрээг багасгах
General mode - Интернэтийн цацалтын хамрах хүрээг стандарт түвшинд тохируулах
Enhanced mode - Интернэтийн цацалтын хамрах хүрээг боломжит түвшин хүртэл ахиулах
Unitel апп руу гэрээний дугаар эсвэл Юнивишний админ дугаараа оруулан Нэвтрэх » Интернэт тохиргоо » More feature цэсийг сонгох » Wi-Fi Signal Strength дээр дарах » Ажиллуулахыг хүссэн горимыг сонгож OK дарна » Интернэт сүлжээний цацалтын долгион амжилттай солигдоно.
Wi-Fi Optimization: Wi-Fi сүлжээний сувагчлалын тохиргоо хийх заавар
Unitel апп руу гэрээний дугаар эсвэл Юнивишний админ дугаараа оруулан Нэвтрэх » Интернэт тохиргоо » More feature цэсийг сонгох » Wi-Fi Optimization дээр дарах » 2.4G болон 5G төрлөөс сонгож Optimize network дарах » OK дарж хамгийн ачаалал бага сүлжээний суваг руу автоматаар шилжинэ.
Parent control: Төхөөрөмжүүдийн интернэт хэрэглээг тохируулах заавар
Unitel апп руу гэрээний дугаар эсвэл Юнивишний админ дугаараа оруулан Нэвтрэх » Интернэт тохиргоо » Parent Control цэсийг сонгох » + дээр дарах » Group name хэсэгт нэр оруулж next дээр дарах » Хяналт тавих төхөөрөмжүүдийг сонгох » + дээр дарах » Интернэт хандалт хязгаарлах эхлэх болон дуусах цагийг, үргэлжлэх хугацааны хамт сонгож OK товчийг дарах » Next » + дээр дарах » Хандалт хязгаарлах Website URL оруулах » Save дээр дарж хадгална.
Санамж:
- Youtube, facebook зэрэг сошиал сувгийг хязгаарлах боломжгүй.
Guest Wi-Fi: Зочдод зориулсан Wi-Fi тохируулах заавар
Unitel апп руу гэрээний дугаар эсвэл Юнивишний админ дугаараа оруулан Нэвтрэх » Интернэт тохиргоо » More feature цэсийг сонгох » Guest Wi-Fi дээр дарах » Wi-Fi нэр болон нууц үгийг оруулан хадгалах » Wi-Fi Password хэсгийг унтрааж зочны Wi-Fi сүлжээг нууц үггүй үүсгэж болно.
Intelligent Troubleshooting: Интернэт сүлжээний асуудал, доголдлыг илрүүлэх заавар
Faulty Devices сонголтоор өөрийн төхөөрөмжүүдээс сонгож шалгах
Entire Network сонголтоор сүлжээний бүрэн хэмжээнд шалгах
Unitel апп руу гэрээний дугаар эсвэл Юнивишний админ дугаараа оруулан Нэвтрэх » Интернэт тохиргоо » Intelligent Troubleshooting цэсийг сонгох » Troubleshooting хийж шалгах төрлөө сонгох » Шалгах төхөөрөмжүүдийг сонгох » Шалгаж дууссны дараа алдааны талаар мэдээлэл харуулна.
Quick Diagnosis: Интернэтийн сүлжээний тохиргоо асуудал шалгах, шийдэх заавар
Unitel апп руу гэрээний дугаар эсвэл Юнивишний админ дугаараа оруулан Нэвтрэх » Интернэт тохиргоо » More feature цэсийг сонгох » Quick Diagnosis дээр дарах » Start » Интернэт хэрэглээнд нөлөөлж буй хүчин зүйлсийг жагсаалтаар харуулна.
Зөвлөгөө:
- Оншилгоо 1-3 минут хийгдэнэ.
Network Speed Test: Интернэтийн хэрэглээний хурдаа шалгах заавар
Unitel апп руу гэрээний дугаар эсвэл Юнивишний админ дугаараа оруулан Нэвтрэх » Интернэт тохиргоо » Network Speed Test цэсийг сонгох » Server node дээр дарах » Speed Test 1 эсвэл HTTP Based 2 сонгох » Хурд шалгах төхөөрөмжүүдийг сонгох » Start » Details товчийг дархад дэлгэрэнгүй харагдана.