Багцад дагалдах эрхийн үлдэгдлээ шалгах зааврын дараах мэдээллүүдтэй танилцаарай.
Toki апп ашиглан шалгах заавар
Toki апп ашиглан Юнивишний багцад дагалдах эрхээ шалгах боломжтой.
1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. ТВ, интернэт > Юнивишн мини апп руу орно.
3. Үлдэгдэл эрх дээр дарж харна.
Unitel апп ашиглан шалгах заавар
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп руу Нэвтрэх » Дэлгэрэнгүй » Багцад дагалдах эрхийн үлдэгдэл харагдана.
Univision вэбсайт-р шалгах заавар
Univision вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
Univision вэбсайтаар багцад дагалдах эрхийн үлдэгдлээ шалгах зурган заавар:
1. Univision вэбсайтад хандан тусламж цэсийн хажууд байрлах нэвтрэх цонх дээр дарна.
2. Нэвтрэх хэсэгт гэрээний дугаар болон нууц үгээ бичиж нэвтэрнэ.
3. Сайтын баруун дээд буланд байрлах гэрээний дугаар дээр дарж, миний булан цэс рүү ороход таны хэрэглээний мэдээлэл харагдана.
Мессэжээр шалгах заавар
Багцад дагалдах кино болон дата эрхийн үлдэгдлээ шалгах зурган заавар:
1. Багцад дагалдах киноны үлдэгдлээ шалгах заавар:
- Бүртгэлтэй дугаараасаа kino гэж мессэж илгээхэд үлдэгдэл киноны эрх харагдана.
- Бүртгэлтэй гар утасны дугаар дээр 1-с дээш гэрээтэй бол kino гэж мессэж илгээгээрэй. Мессэж илгээхээр ашигладаг гэрээний дугаарууд мессэжээр очно. Kino зай аваад шалгах гэрээний дугаараа бичээд мессэж илгээхэд тухайн гэрээний үлдэгдэл эрх харагдана.
2. Багцад дагалдах дата эрхийн үлдэгдлээ шалгах заавар:
- Бүртгэлтэй дугаараасаа d зай аваад гэрээний дугаараа бичиж дата үлдэгдлээ шалгаарай.
Зурагтаасаа багцын үлдэгдэл эрхээ шалгах заавар
Univision 4'0 IPTV-н шинэ систем - Шинэ андройд төхөөрөмж дээр багцын үлдэгдэл эрхээ шалгах зурган заавар:
1. Univision 4'0 IPTV-н шинэ систем - Шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Захиалга/Subscription -> Төлбөр/Payment цэсийн “Төлбөрийн түүх” хэсэгт харагдана.
2. Мөн багцад дагалдах эрхээрээ үзэх боломжтой контентыг түрээслэхэд төлбөрийн сонголт дотор үлдэгдэл эрх харагдана.