хөтөч

Төлбөрийн үлдэгдлээ шалгах заавар

Юнивишний төлбөрийн үлдэгдлээ шалгах дараах заавартай танилцаарай.

Toki апп

Toki апп ашиглан төлбөрийн үлдэгдэлээ харах боломжтой.

1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. ТВ, интернэт > Юнивишн мини апп руу орно.

 
 

Unitel апп

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп-д нэвтэрсэн үед

Unitel апп руу Нэвтрэх » Төлбөр » Төлбөрийн үлдэгдэл харагдана. 

*Дэлгэрэнгүй дээр дарж төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээ харах боломжтой.

 
 

Unitel апп-д нэвтрээгүй үед

Unitel апп руу хандан Төлбөр » Гэрээний дугаар » Төлбөрийн үлдэгдэл харагдана.

 
 
 

Univision вэбсайт

Univision вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Univision вэбсайт руу хандаж нэвтрэх хэсэгт гэрээний дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дээр дарна.

2. Админ дугаарт мессэжээр илгээгдсэн 4 оронтой баталгаажуулах кодоо оруулан нэвтэрнэ.

3. Төлбөл зохих хэсэгт төлбөрийн үлдэгдэл мэдээлэл харагдана.

 

Мессэж

Админ дугаар нь Юнител бол 1424 /үнэгүй/, бусад операторын дугаар бол 131424 тусгай дугаарт гэрээний дугаараа бичин мессэж илгээнэ.

 

Киоск, агент

Доорх сувгуудаас сонгон төлбөр шалгах заавартай танилцаарай.

Киоск

 

Агент

 
 

Киоск машинаар төлбөрийн үлдэгдлээ шалгах заавар:

  1. "Юнивишн"-г сонгож, “Төлбөр төлөх” цэс рүү орно.
  2. Юнивишний гэрээний дугаар эсвэл бүртгэлтэй гар утасны дугаараа оруулан хайснаар одоо ашиглаж байгаа багц болон төлбөрийн үлдэгдэл мэдээлэл харагдана.

Киоск машины байршил харах бол ЭНД дарж, “Салбарын төрөл” хэсгээс “Киоск”-г сонгон харах боломжтой.

Агентаар төлбөрийн үлдэгдлээ шалгахдаа дараах төрлүүдээс утга оруулан, хайлт хийж төлбөрөө шалгах боломжтой.

  • Гэрээний дугаар
  • Бүртгэлтэй админ дугаар
  • Эзэмшигчийн РД
  • 77-той суурин утасны дугаар
 
 
 

Байгууллагын хэрэглэгч

  • Сар бүр бүртгэлтэй гар утасны дугаарт төлбөрийн нэхэмжлэл нь мессэжээр очно.
  • И-мэйл хаяг бүртгэлтэй бол и-мэйлээр төлбөрийн нэхэмжлэл очно.
  • Бүртгэлтэй гар утасны дугаараасаа мессэжээр шалгахдаа Юнителийн дугаар бол 1418, бусад операторын дугаар бол 131418 дугаарт гэрээний дугаараа мессэжээр илгээгээрэй.
  • Байгууллагын вэбсайтаар шалгах бол ЭНД дараарай. 
  • Байгууллагын лавлах утсаар холбогдож тодруулж болно. Байгууллагын лавлах утас: Юнителийн дугаараас 1418 /үнэгүй/, Бусад операторын дугаараас 77771418 / ажлын өдөр 08:00-21:00, амралтын өдөр 10:00-17:00/
 

 

Санамж:

  • Төлбөрийн нэхэмжлэх нь төлбөрийн цикл дууссанаас хойш 5 өдрийн дотор админ дугаарт мессежээр илгээгдэнэ. Та төлбөрөө хугацаандаа төлсөн эсэхээс үл хамааран багцын суурь хураамж бүтэн бодогдохыг анхаараарай. 
    Төлбөрийн цикл 1: Тухайн сарын 1-ээс 31-н хүртэлх үйлчилгээний төлбөр дараа сарын 1-ээс 5-ний өдрүүдэд бодогдож, төлбөрийн нэхэмжлэх 5-ний өдөр админ дугаарт мессежээр илгээгдэнэ. Нэхэмжилсэн дүнг тухайн сарын 22-ний дотор төлөх боломжтой.
    Төлбөрийн цикл 2: Тухайн сарын 15-аас дараа сарын 14-н хүртэлх үйлчилгээний төлбөр сарын 15-аас 20-ний өдрүүдэд бодогдож, төлбөрийн нэхэмжлэх 20-ний өдөр админ дугаарт мессежээр илгээгдэнэ. Нэхэмжилсэн дүнг дараа сарын 7-ний дотор төлөх боломжтой.
  • Төлбөрөө банкны үйлчилгээ ашиглан шилжүүлэхдээ заавал гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичнэ. Гэрээний дугаараа буруу оруулсан тохиолдолд төлбөр төлөгдөхгүй бөгөөд гүйлгээ алдаа заана. Алдаатай гүйлгээ ажлын 1-5 хоногт шийдэгддэг тул гэрээний дугаараа сайтар шалган төлөх шаардлагатай.
  • Төлбөрийн үлдэгдэл 1'000₮-с дээш үлдэгдэлтэй бол үйлчилгээ нээгдэхгүй.
 

 

Зөвлөгөө:

  • Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.
  • Төлбөр төлөх заавартай танилцах бол ЭНД дараарай.