хөтөч

Юнивишний төлбөрөө буруу төлсөн тохиолдолд шалгуулах заавар

Юнивишний төлбөрөө буруу төлсөн бол алдаатай гүйлгээг шалгуулах дараах сувгууд дээр дарж зааврын дагуу шалгуулаарай.

Төлбөр төлөхдөө гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичээгүй, буруу эсвэл өөр утга оруулан төлсөн бол дараах мэдээллүүдээр гүйлгээг шалгуулах боломжтой.

Алдаатай гүйлгээний тухай

Юнивишнийн төлбөрөө банкны аппликейшнээр төлөхдөө гүйлгээний утга буруу бичсэнээр гүйлгээ алдаатай болдог. Үүнд:

  1. Гүйлгээний утга хоосон байх.                                                              
  2. Гэрээний дугаараас өөр утга бичих. Жишээ нь: Юнивишн төлбөр, утасны дугаар, овог нэр, гэрээний дугаар болон утасны дугаарыг хамт бичих гэх мэт.                                        
  3. Гэрээний дугаараа дутуу болон буруу бичих. 
 
 

Алдаатай гүйлгээ шалгуулах сувгууд

Дижитал суваг

Та алдаатай гүйлгээ тодруулахдаа ЭНД дарж chatbot-р ажилтантай холбогдоорой. Төлбөр ажлын 3-5 хоногт шийдвэрлэгдэнэ. 

 
 

Үйлчилгээний салбар

Та гүйлгээ шалгуулахаар ирэхдээ гэрээ эзэмшигч өөрийн биеэр үйлчилгээний үндсэн салбарт бичиг баримттайгаа ирж үйлчилгээ аваарай.

Юнителийн үйлчилгээний салбарын байршил харах бол ЭНД дараарай.

 
 
 
 

 

Санамж:

  • Гүйлгээний утга хэсэгт зөвхөн гэрээний дугаарыг бичих.                  
  • Гүйлгээ амжилттай хийгдсэн тохиолдолд 15-20 минутын дотор төлбөр төлөгдөнө.
 

 

Зөвлөгөө:

  • Гэрээний дугаар харах зааврыг ЭНД дарж аваарай.
  • Хэрэв гэрээний дугаар 33-р эхэлдэг бол 8 оронтой байна. Жишээ нь: 33******. Гэрээний дугаар 4-р эхэлдэг бол 9 оронтой байна. Жишээ нь: 44*******
  • Төлбөр төлөх зааврыг ЭНД дарж аваарай.