хөтөч

IPTV төхөөрөмжийн системийн хувилбарыг харах заавар

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр төхөөрөмжийн системийн хувилбарыг харах дараах заавартай танилцаарай.

Төхөөрөмжийн үйлдлийн системийн хувилбарыг шалгах заавар

1. Univision 4'0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс “Тохиргоо/Settings” цэс рүү орно.

2. “Андройд тохиргоо/Android settings” цэс дээр дарна.

3. “Төхөөрөмжийн сонголт/Device preferences” цэс рүү орно.

4. “Тухай/About” цэсийг сонгоно.

5. “Андройд TV-н үйлдлийн системийн хийц” хэсэгт үйлдлийн системийн хувилбар харагдана. Хувилбарын сүүлийн 4 орон 2538 байна. Хэрвээ 2538-с өөр хувилбартай бол тухайн цэсийн хамгийн эхэнд байрлах "Системийн шинэчлэлт/System update"-г сонгон шинэчлэх шаардлагатай. 

 

Юнивишн аппликейшний хувилбарыг шалгах заавар

1. Univision 4'0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс “Тохиргоо/Settings” цэс рүү орно.

2. “Андройд тохиргоо/Android settings” цэс дээр дарна.

3. “Апп/App” цэс рүү орно.

 

4. “Univision” цэс дээр дарна.

5. Хувилбарын мэдээлэл дараах байдлаар харагдана. Хамгийн сүүлийн хувилбар 1.10.12 байна. Та төхөөрөмжөө Wi-Fi сүлжээнд холбоотой байлгаснаар Юнивишн аппликейшний сүүлийн шинэчлэлтийг автоматаар суулгах боломжтой.

 

 

Санамж:

  • Та төхөөрөмжөө Wi-Fi сүлжээнд холбоотой байлгаснаар Юнивишн аппликейшний сүүлийн шинэчлэлтийг автоматаар суулгах боломжтой.
  • Үйлдлийн системийг шинэчлэх бол Wi-Fi-р холбогдсон байх шаардлагатай ба шинэчлэх үеэр интернэт сүлжээнээс салгаж болохгүй.
  • Систем шинэчлэх үед удирдлагын ямар нэгэн товч дээр дарж болохгүй ба төхөөрөмжийг удирдлагаар болон товчлуураар унтрааж асааж болохгүйг анхаараарай.
 

 

Зөвлөгөө:

  • Univision 4.0 IPTV-н шинэ системийн төхөөрөмжөө Wi-fi-р интернэтэд холбох заавар харах бол ЭНД дараарай.
  • Univision 4.0 IPTV-н шинэ системийн төхөөрөмж дээр нэмэлт апп суулгах заавар харах бол ЭНД дараарай.