Юнивишн үйлчилгээний багцаа солих дараах заавартай танилцаарай.
Та өөрийн хэрэглээнд нийцүүлэн багц хооронд шилжих бол:
- Хэрэв таны шилжих гэж байгаа багцад нэмэлт төхөөрөмж шаардлагатай бол тухайн үеийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
- Багц шилжсэн өдрөөс эхэлж шинэ багцаар үйлчилгээг ашиглана. Багц солигдсон тухайн төлбөрийн циклийн сарын суурь хураамжийг тооцохдоо төлбөрийн цикл эхлэхээс багц солигдох хүртэлх хугацааг хуучин багцын үнээр, багц солигдсон өдрөөс цикл дуусах хүртэлх хугацааг шинэ багцын үнээр тооцно.
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп руу Нэвтрэх » Бүх үйлчилгээ » Багц шилжих » Үйлчилгээний төрөл болон багцаа сонгох » Шилжих » Админ дугаарт ирсэн Нэг удаагийн кодыг оруулах » Багц солигдоно.
Зөвлөгөө:
Хэрвээ та Юнивишний админ дугаартаа “нэг удаагийн код” авах боломжгүй бол “И-мэйл хаяг”-аар авах хэсэгт дараарай.