Юнивишний видео сангаас кино, контент хайх дараах заавартай танилцаарай.
Toki апп-н Movie мини апп-аар кино хайх заавар
Movie апп-р кино хайх дараах заавартай танилцаарай.
Movie апп-р кино хайх заавар:
1. Movie > Хайх цэс.
IPTV дээр кино хайх заавар
1. Univision 4'0 IPTV-н шинэ систем-Шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс “Хайх/Search” цэс рүү орж хайлтын хэсэгт кино, контентын нэрийг бичиж хайна.
2. Таны бичсэн хайлтын утгаар Юнивишний видео сан, ТВ хөтөлбөр болон Youtube-н илэрцийг харуулна.
Дуу хоолойгоор кино хайх заавар
Зөвхөн Univision 4'0 IPTV-н шинэ систем-Шинэ андройд төхөөрөмж дээр дуу хоолойгоор кино хайх боломжтой.
1. Шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu цэсийн “Хайх/Search” хэсэгт хандана.
2. “Хайх” хэсгийн ард байрлах микрофоны зураг дээр дарах эсвэл төхөөрөмжийн удирдлагын Google Assistant товчийг /дуу хаах товчлуурын дээр байрлах/ удаан дарж хайх үгээ хэлээрэй.
3. Таны хэлсэн үг автоматаар үйлдлийн системийн хэлээр бичигдэж хайлт хийгдэх болно.
4. Хайлтын дагуу илэрцүүд гарч ирэх ба зөв бол “OK” дарж орно, буруу бол микрофоныг асааж дахин оролдоорой.
5. Гарч ирэх илэрцүүдээс Юнивишн дээрх контентыг сонгож орно.
6. “Үзэх” дээр дарж киногоо тоглуулах боломжтой.
Санамж:
- Хэрэв таны зөв бичсэн хайлтын илэрц гарч ирэхгүй бол Юнивишний видео санд уг кино байхгүйг илтгэнэ.
- Univision 4'0 IPTV-н шинэ систем-Шинэ андройд төхөөрөмж дээр хайлтын хэлээ солих бол заавал үйлдлийн системийн хэлийг солих шаардлагатайг анхаараарай. Үйлдлийн системийн хэлийг солих заавар харах бол ЭНД дараарай.
Зөвлөгөө:
- Toki апп-Movie мини апп ашиглан кино хайх болон кино түрээслэх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.
- Та Toki апп-н Movie мини апп ашиглан найз нөхөд, аав ээж, ажлын хамт олондоо өөрийнхөө гар утаснаас кино түрээслэн бэлэглэх боломжтой. Кино түрээслэхдээ бусдын гэрээн дээр киногоо түрээслэн, төлбөрийг нь өөрөө төлснөөр бусдад бэлэглэх боломжтой.