Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

И-мэйл хаягаа бүртгүүлэх заавар

Written By Buyankhishig Sukhbaatar (Super Administrator)

Updated at February 2nd, 2024

Юнивишн үйлчилгээний хэрэглэгчийн мэдээлэлдээ и-мэйл хаягаа бүртгүүлэх дараах заавартай танилцаарай.

Unitel апп-р бүртгүүлэх заавар

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Миний бүртгэл » И-мэйл хаяг Бүртгүүлэх » Танин баталгаажуулалт » Регистрийн дугаар » Мессэж-р нэг удаагийн код авах » Камер нээх » Үргэлжлүүлэх » И-мэйл хаягт ирсэн Нэг удаагийн кодыг оруулж баталгаажуулах » И-мэйл хаяг бүртгэгдэнэ.

 
 

Univision вэбсайтаар бүртгүүлэх заавар

Юнивишний админ дугаар нь Юнител бол

Юнивишний админ дугаар нь Юнител бол тусгай дугаарт мессэж илгээн и-мэйл хаягаа хялбар бүртгүүлэх боломжтой.

1. Юнивишний админ дугаараасаа 1519 дугаарт өөрийн идэвхтэй ашигладаг и-мэйл хаягийг бичиж илгээнэ. Таны бүртгүүлэхээр илгээсэн и-мэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ.

2. Таны и-мэйл хаягт Unitel-с ирсэн баталгаажуулах холбоос руу 24 цагийн дотор орж “Баталгаажуулах” товч дээр дарна.

3. Хувь хүний мэдээлэл өгөх “Зөвшөөрлийн хуудас” гарч ирэх ба “Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна” хэсгийг идэвхжүүлэн “Үргэлжлүүлэх” дээр дарна.

4. “E-Mongolia бүртгэл” хэсгийн “Сонгох” товч дээр дарна.

5. E-Mongolia системээр нэвтэрч орохыг анхааруулах хэсэгт “Тийм” товчийг дарна.

6. E-Mongolia системийн “Нэвтрэх” хэсэгт хувийн мэдээллээ оруулан “Нэвтрэх” товч дарна. /Банкны эрхээр нэвтрэх боломжтой./

7. Амжилттай нэвтэрсний дараа 130092 тусгай дугаарт илгээх 6 оронтой баталгаажуулах код гарч ирнэ.

8.  E-Mongolia-н бүртгэлтэй дугаараасаа 130092 дугаарт 6 оронтой кодыг мессэжээр илгээнэ.

9. Баталгаажуулах код амжилттай илгээгдсэний дараа өөрийн мэдээллийг өгөх зөвшөөрлийн хуудас гарч ирэх ба “Зөвшөөрөх” дээр дарж үргэлжлүүлнэ.

10. Таны бүртгэлд и-мэйл хаяг амжилттай баталгаажсан тухай мэдээлэл харагдана. 

11. И-мэйл хаяг амжилттай бүртгэгдсэн тухай мэдээлэл таны Юнивишний админ дугаарт мессэжээр ирнэ. 

 
 

Юнивишний админ дугаар нь бусад операторын дугаар бол

Юнивишний админ дугаар нь бусад операторын дугаар бол зөвхөн Univision вэбсайтаар бүртгүүлэх боломжтой.

1. Univision.mn вэбсайт руу хандан, баруун дээд буланд байрлах "Нэвтрэх" хэсэгт дарна.

2. Нэвтрэх хэсэгт Юнивишний гэрээний дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дээр дарахад Юнивишний админ дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой баталгаажуулах код мессэжээр очно.

3. Мессэжээр ирсэн баталгаажуулах кодоо оруулж “Үргэлжлүүлэх” дээр дарна.

4. Нэвтэрсний дараа “Хэрэглэгчийн мэдээлэл” хэсэгт дарна.

5. “И-мэйл хаяг" хэсгийн ”Солих" товч дээр дарна.

6. Өөрийн идэвхтэй ашигладаг и-мэйл хаягаа бичиж, зурган кодыг оруулан "Солих" дээр дарна.

7. Таны бүртгүүлсэн и-мэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ.

8. Өөрийн и-мэйл хаягт Unitel-с ирсэн баталгаажуулах холбоос руу орж “Баталгаажуулах” дээр дарна.

9. Хувь хүний мэдээлэл өгөх “Зөвшөөрлийн хуудас” гарч ирэх ба “Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна” хэсгийг идэвхжүүлэн “Үргэлжлүүлэх” дээр дарна.

10. “E-Mongolia бүртгэл” хэсгийн “Сонгох” товч дээр дарна.

11. E-Mongolia системээр нэвтэрч орохыг анхааруулах хэсэгт “Тийм” товчийг дарна.

12. E-Mongolia системийн “Нэвтрэх” хэсэгт хувийн мэдээллээ оруулан “Нэвтрэх” товч дарна. /Банкны эрхээр нэвтрэх боломжтой./

13. Амжилттай нэвтэрсний дараа 130092 тусгай дугаарт илгээх 6 оронтой баталгаажуулах код гарч ирнэ.

14. E-Mongolia-н бүртгэлтэй дугаараасаа 130092 дугаарт 6 оронтой кодыг мессэжээр илгээнэ.

15. Баталгаажуулах код амжилттай илгээгдсэний дараа өөрийн мэдээллийг өгөх зөвшөөрлийн хуудас гарч ирэх ба “Зөвшөөрөх” дээр дарж үргэлжлүүлнэ.

16. Таны бүртгэлд и-мэйл хаяг амжилттай баталгаажсан тухай мэдээлэл харагдана.

 
 
 
 

Үйлчилгээний салбар

Та өөрт ойр байрлах Юнителийн салбарт хандан и-мэйл хаягаа бүртгүүлэх боломжтой.

Салбарын байршил харах бол ЭНД дарж хараарай.