Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

U-Point онооны тухай болон Юнивишний үйлчилгээнээс оноо цуглуулах, зарцуулах заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at March 26th, 2024

U-Point онооны тухай болон Юнивишний үйлчилгээнээс оноо цуглуулах, зарцуулах дараах заавар, мэдээллүүдтэй танилцаарай.

U-Point онооны тухай мэдээлэл

Үндэсний үйлдвэрлэгч, импортлогч, худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ урамшууллын оноог нэг картад цуглуулж, зарцуулах боломж бүхий “НЭГДСЭН ЛОЯАЛТИ” хөтөлбөр юм.

  • Худалдан авалтын үнийн дүнгийн 3% болон түүнээс дээш хувьд U-Point оноо цуглуулна.
 
 

Юнивишнээс U-Point оноог цуглуулах

Дараах үндсэн шалгуурыг хангаж байгаа Юнивишний хэрэглэгч төлбөрөө хугацаандаа төлөөд, төлсөн дүнгийнхээ 3%-д U-Point оноо цуглуулах боломжтой.

Юнивишн дээр U-Point оноо цуглуулах үндсэн шалгуур:

  • Гэрээний мэдээлэл бүрдүүлэлт бүрэн байх
  • Юнивишний төлбөрөө хугацаандаа төлсөн байх  
  • U-Point хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээсэн байх

Үндсэн шалгуурыг хангаж байгаа хэрэглэгч доорх зааврын дагуу Юнивишний бүртгэлтэй админ дугаараасаа U-Point хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээж, U-Point оноо цуглуулах эрхээ идэвхжүүлнэ.

Хүсэлт илгээх / цуцлах заавар
Юнивишний админ дугаар Илгээх мессэж Илгээх тусгай дугаар
Юнител ON / OFF гэж бичээд зай аваад гэрээний дугаараа бичнэ. 1415
Бусад оператор 131437 

Дараах хэлбэрээр U-Point оноогоо цуглуулах боломжтой.

  • U-Point-д бүртгэлтэй гар утасны дугаараар
  • U-Point картаар
  • U-Point апп-аар
 

Юнивишн дээр U-Point оноогоор үйлчилгээ авах

U-Point оноогоор Юнивишний дараах үйлчилгээнүүдийг үнийн дүнгийн 50%-100% зарцуулалт хийн авах боломжтой.

U-Point оноогоо 50% зарцуулах үйлчилгээ:

  • Салбарт хандан төлбөр төлөх
  • Дагалдах хэрэгсэл /Удирдлага, HDMI, adapter/ худалдан авах

U-Point оноогоо 100% зарцуулах үйлчилгээ:

1. Доорх сувгуудыг ашиглан оноогоороо 100% ашиглаж төлбөр төлөх боломжтой.

  • Зурагт
  • Univision вэбсайт
  • Unitel апп
  • Автомат хариулагч 
  • Мессэж

2. Юнивишний доорх нэмэлт үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой.

  • Төлбөрт суваг идэвхжүүлэх
  • Кино багц идэвхжүүлэх
  • Видео сангаас кино түрээслэх
 

Юнивишн дээр U-Point оноо орохгүй үйлчилгээнүүд

Юнивишн дээр дараах үйлчилгээнүүдийн төлбөр төлөлтөд U-Point оноо орохгүй.

  • Юнивишний төхөөрөмж, удирдлага худалдаж авах
  • Юнивишний суурилуулалтын хураамж төлөх /шинэ хэрэглэгчийн суурилуулалтын хураамж/
  • Юнивишнээс үйлчилгээний хураамж /хаяг шилжүүлэх/
  • Барьцаа байршуулах
  • Гар утас бэлнээр болон урьдчилгаа өгч худалдан авах
  • Гар утас болон төхөөрөмжийн торгууль төлөх
  • Байгууллага болон СӨХ, IP77, single VOIP багцын хэрэглэгчид Upoint оноо орохгүй.
 

 

Зөвлөгөө:

  • Гэр бүлийн (Collective) групп шинээр үүсгэх заавар авах бол ЭНД дараарай.