Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Юнивишний үйлчилгээг түр салгалт хийлгэх болон түр салгалтаа нээлгэх заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at November 13th, 2023

Юнивишний үйлчилгээгээ ашиглахгүй үедээ хаалгаж түр салгалт хийлгэх боломжтой ба дараах түр салгалт хийлгэх болон түр салгалтаа нээлгэх сонголт дээр дарж үйлчилгээ авах заавартай танилцаарай.

Түр салгалттай хугацаанд таны Юнивишний төлбөр бодогдохгүй ба түр салгалт үйлчилгээний төлбөр 0₮, хугацаа нь 1-12 сар хүртэл хугацаагаар хаалгах боломжтой байна.

Түр салгалт хийлгэх заавар

Та дараах сувгуудаас өөрт тохирохыг сонгон дарж түр салгалт хийлгэх заавартай танилцаарай.

Төлбөрийн циклээс хамаарч төлбөр бодогдож буй хугацаанд түр салгалт хийлгэх боломжгүйг анхаараарай.

  • Таны төлбөрийн цикл сарын 1-ээс 31-н хүртэлх өдрүүдийг хамардаг бол таны үйлчилгээний төлбөр дараа сарын 1-ээс 5-ний хооронд бодогдох тул тухайн хугацаанд түр салгалт хийлгэх боломжгүй.
  • Таны төлбөрийн цикл сарын 15-аас дараа сарын 14-н хүртэлх өдрүүдийг хамардаг бол таны үйлчилгээний төлбөр сарын 15-аас 20-ний хооронд бодогдох тул тухайн хугацаанд түр салгалт хийлгэх боломжгүй.

Ажилтантай холбогдох заавар

Та түр салгалт хийлгэхдээ ЭНД дарж Univision Mongolia facebook хуудасны messenger ашиглан ажилтантай холбогдож дараах зүйлсийг илгээгээрэй. 

  • Гэрээ эзэмшигчийн овог, нэр бичих
  • Гэрийн хаяг бичих
  • Бүртгэлтэй гэрээний дугаар болон админ дугаараа бичиж илгээнэ.
  • Түр салгалт хийлгэх үйлчилгээний гэрээ төлбөрийн үлдэгдэлгүй тохиолдолд түр салгалт хийгдэнэ. /Та ажилтантай холбогдож тухайн өдрийг хүртэлх үйлчилгээний үлдэгдэл төлбөрийг шалгуулах боломжтой./
 
 

Үйлчилгээний салбар

Өөрт ойрхон үйлчилгээний салбарт хандаж үйлчилгээгээ түр салгуулах боломжтой. Салбараас үйлчилгээ авахдаа:

  • Гэрээ эзэмшигч өөрийн биеэр бичиг баримттайгаа үйлчилгээний салбарт хандана.
  • Түр салгалт хийлгэхэд төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай.
  • Салбарын байршил харах бол ЭНД дарж хараарай.
 
 
 
 

Түр салгалтаа нээлгэх заавар

Та дараах сувгуудаас өөрт тохирохыг сонгон дарж түр салгалтаа нээлгэх заавартай танилцаарай.

Ажилтантай холбогдох заавар

Та түр салгалтаа нээлгэхдээ ЭНД дарж Univision Mongolia facebook хуудасны messenger ашиглан ажилтантай холбогдож дараах зүйлсийг илгээгээрэй. 

  • Иргэний үнэмлэхийн ард болон урд хэсгийг зураг илгээх
  • Иргэний үнэмлэхээ барьсан Selfie зураг илгээх
  • Түр салгалт нээлгэх гэж байгаа тухай гараар бичсэн өргөдөл
  • Бүртгэлтэй гэрээний дугаар болон админ дугаараа бичих
  • Холбоо барих утасны дугаараа илгээнэ.
 
 

Үйлчилгээний салбар

Өөрт ойрхон үйлчилгээний салбарт хандаж түр салгалтаа нээлгэх боломжтой. Салбараас үйлчилгээ авахдаа:

  • Гэрээ эзэмшигч өөрийн биеэр бичиг баримттайгаа үйлчилгээний салбарт хандана.
  • Түр салгалт нээхэд үйлчилгээ төлбөрийн үлдэгдэлгүй байна.
  • Салбарын байршил харах бол ЭНД дарж хараарай.
 
 
 
 

 

Зөвлөгөө:

  • Юнивишний төлбөр төлөх заавар харах болох ЭНД дараарай.