Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

LookTV үйлчилгээг гадаадаас ашиглах

Written By Urangoo Zorigt ()

Updated at April 12th, 2024

Гадаад улсаас LookTV ашиглах дараах мэдээлэллүүдтэй танилцаарай.

Оюуны өмчийн тухай хуулийн дагуу LookTV-ийг олон улсаас тоглуулахад зөвхөн Монгол контент тоглуулах боломжтой.

LookTV үйлчилгээнд бүртгүүлэх заавар

Гадаадад байгаа хэрэглэгч LookTV үйлчилгээнд бүртгүүлэхдээ өөрийн идэвхтэй ашигладаг и-мэйл хаягаараа бүртгүүлэх боломжтой.

1. Гар утасны LookTV апп болон www.looktv.mn вэбсайт руу орж “Нүүр хуудас”-наас “Бүртгүүлэх” хэсэг дээр дарна.

2. “И-Мэйл” сонголт дээр дарна.

3. “И-мэйл” хэсэгт бүртгүүлэх и-мэйл хаягаа бичнэ.

4. LookTV бүртгэлдээ цаашид нэвтрэх нууц үгээ зохиож, давтан оруулж баталгаажуулна.

5. “Үйлчилгээний нөхцөл” дээр дарж нөхцөлтэй танилцан “Зөвшөөрөх” сонголтыг сонгоно.

6. “Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн” сонголтыг чагтална.

7. Мэдээллүүдээ оруулж дуусаад “Бүртгүүлэх” дээр дарна.

8. Бүртгүүлсэн и-мэйлд баталгаажуулах линк илгээх ба и-мэйлээ шалган линк дээр дарна.

9. И-мэйлээ баталгаажуулаад “Ок” товч дээр дарснаар бүртгэл амжилттай хийгдэнэ.

 
 

Үзэх боломжтой багцын мэдээлэл

Гадаадаас LookTV үйлчилгээг ашиглаж байгаа тохиолдолд Basic, Premium багцуудын болон Box цэсийн зөвхөн Монгол кино, контент, сувгийг үзэх боломжтой. 

       

 
 

 

Зөвлөгөө: 

  • Гадаадаас LookTV үйлчилгээний төлбөр төлөх мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.