Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

LookTV-гээ Юнивишнтэй холбох заавар

Written By Oyungerel Chuluun (Administrator)

Updated at June 23rd, 2023

LookTV-гээ Юнивишнтэй холбох дараах заавартай танилцаарай.

LookTV үйлчилгээний хэрэглэгч бүртгүүлсэн утасны дугаараа Юнивишнтэйгээ холбосноор LookTV үйлчилгээний төлбөрөө Юнивишний төлбөр дээр гаргах боломжтой.

LookTV-ээ Юнивишнтэй холбох заавар

Төхөөрөмжийн төрлөөс хамааран холбох заавар өөр байх тул та өөрийн ашигладаг төхөөрөмжийг сонгон LookTV-н холболтоо хийгээрэй. 

Шинэ андройд 4,0 төхөөрөмж /ATV/

 

Андройд төхөөрөмж

 

Zyxel төхөөрөмж

 
 

1. Menu -> Апп -> Бүх апп -> LookTV апп руу орно.

2. “Гишүүн холбох” цэс рүү орно.

3. Удирдлагын “Ок” товчлуур дээр дарж “Дугаар нэмэх” цонхонд холбох дугаараа оруулна.

4. Дугаараа оруулаад “Нэмэх” сонголт дээр дарна.

5. 4 оронтой админ нууц үгээ оруулан “Ок” дээр дарна.

6. IPTV дээр холбогдсон дугаар доорх байдлаар харагдана.

7. IPTV дээр дугаар холбосны дараа LookTV дээр “Тохиргоо” цэсийн “Төлбөрийн үндсэн арга” хэсэгт холбогдсон Юнивишний гэрээний дугаар доорх байдлаар харагдана.

1. Menu -> LookTV апп руу орно.

2. “Гишүүн холбох” цэс рүү орно.

3. Удирдлагын “Ок” товчлуур дээр дарж “Гишүүн нэмэх” цонхонд холбох дугаараа оруулна.

4. Дугаараа оруулаад “Ок” дээр дарна.

5. “Түгжээг тайлах” хэсэгт 4 оронтой админ нууц үгээ оруулан “Ок” дээр дарна.

6. IPTV дээр холбогдсон дугаар доорх байдлаар харагдана.

7. IPTV дээр дугаар холбосны дараа LookTV дээр Тохиргоо цэсийн “Төлбөрийн үндсэн арга” хэсэгт холбогдсон Юнивишнийн гэрээний дугаар доорх байдлаар харагдана.

1. Menu -> Апп & Тоглоом цэс рүү орно.

2. “ЛүүкТВ холбох” апп руу орно.

3. “Гишүүн холбох” дээр дарна.

4. “OK” дарж дугаараа оруулна. Хамгийн эхний дугаарт Юнивишний багцад дагалдах LookTV Basic багц үзэх эрх автоматаар идэвхэжнэ.

5. Дугаар оруулах хэсэгт LookTV-д бүртгэлтэй гар утасны дугаараа оруулаад “Нэмэх” дээр дарна.

6. Юнивишний хяналтын пин кодоо оруулан “OK” товч дээр дарж үргэлжлүүлнэ.

7. LookTV-тэй амжилттай холбогдсон мэдээлэл доорх байдлаар харагдана.

 
 

Санамж:

  • Юнивишний гурвалсан үйлчилгээний хэрэглэгчдийн багцад LookTV-д гишүүнээр холбосон хамгийн эхний мөрөнд бичигдсэн дугаарт LookTV-н Basic багц үнэгүй үзэх эрх дагалдана. /XS багц хамаарахгүй/
  • LookTV үйлчилгээний төлбөрөө Юнивишний төлбөр дээр гаргаж төлөх нь төлбөрийн үндсэн арга тул багц идэвхжүүлсэн бол дараа сардаа автоматаар сунгагдах тохиргоотой байхыг анхаараарай.
  • Юнивишндээ түрээсэлсэн кино багц болон контент LookTV-д sync хийгдэхгүй.
  • Одоогоор smart зурагт дээр LookTV апп-г суулгах боломжгүй ба зөвхөн гар утас болон tablet дээр ашиглах боломжтой.