Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

LookTV багцын автомат сунгалтыг цуцлах заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at November 24th, 2023

LookTV үйлчилгээний хэрэглэгч багц авах үедээ төлбөрөө төлбөрийн үндсэн аргуудаар төлсөн тохиолдолд тухайн багц дараа сард автоматаар сунгагдах тохиргоотой ба та зөвхөн LookTV-ийн вэбсайтаар багцын автомат сунгалтаа цуцлаарай. 

LookTV-ийн вэбсайтаар багцын автомат сунгалт цуцлах зурган заавар:

LookTV үйлчилгээний хэрэглэгч багц авах үедээ төлбөрөө төлбөрийн үндсэн аргуудаар төлсөн бол тухайн багц дараа сард автоматаар сунгагдах тохиргоотой байна. 

1. www.looktv.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрсний дараа “More” хэсэг рүү орно.

2. “Миний бүртгэл” хэсэг рүү орно.

3. “Миний багц” цэсийн “Автомат сунгалт” хэсэгт таны багцын автомат сунгалт идэвхтэй эсэх харагдана.

4. “Цуцлах” сонголт дээр дарна.

5. Баталгаажуулах асуултад “Тийм” гэсэн сонголтыг сонгож зөвшөөрнө.

6. Багцын автомат сунгалт цуцлагдсан болон багцын дуусах хугацааны мэдээлэл доорх байдлаар харагдана.

7. Цуцлагдсан автомат сунгалтын төлөв “Автомат сунгалт” хэсэгт “Цуцалсан” гэж харагдана.

 

Санамж: 

  • LookTV багцын автомат сунгалтаа хянах нь нэмэлт төлбөр гарахаас сэргийлэх тул та багц идэвхжүүлснийхээ дараа шууд автомат сунгалтаа цуцлах боломжтой.
 

 

Зөвлөгөө: 

  • Төлбөрийн үндсэн аргын талаар мэдээлэл авах бол ЭНД дараарай.