Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Univision 4'0 IPTV-н шинэ системийн удирдлагаа тохируулах заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at January 16th, 2024

Univision 4'0 IPTV-н шинэ системийн ATV(AndroidTV) STB Bluetooth(BLE) удирдлагыг холбох болон салгах дараах сонголтууд дээр дарж видео болон зурган заавартай танилцаарай.

Удирдлагын товчлуурын тайлбар

 

Удирдлага тохируулах видео заавар

Android box болон ATV /AndroidTV box/ төхөөрөмжтэй хэрэглэгчид удирдлагаа IPTV төхөөрөмж болон зурагтын удирдлагатай тохируулах видео заавартай танилцаарай.

 
 

Удирдлагаа Univision 4.0 IPTV-н шинэ системтэй холбох зурган заавар

1. Юнивишний удирдлагын “Буцах” болон “Хайх” товчлуур дээр улаан гэрэл 2 удаа анивчих хүртэл 3 секундийн турш зэрэг дарах ба гэрэл анивчсаны дараа Univision 4.0 IPTV-н шинэ системийн AndroidTV box буюу ATV төхөөрөмжийн box-г холбох бол 1 / Android box төхөөрөмжийг холбох бол 2 тоотой товчлуурыг дарж холбоно.

2. Холбосон удирдлагаа ашиглан Univision 4.0 IPTV-н шинэ системийн ATV төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгийн “Тохиргоо/Settings” цэс рүү орно.

3. “Андройд тохиргоо/Android settings” цэсийн “Удирдлага, дагалдах хэрэгслүүд” хэсэг рүү орно.

4. “Aксессуар нэмэх/Add accessory” дээр дарахад шинэ андройд төхөөрөмжийн bluetooth ажиллаж удирдлагыг хайж эхэлнэ.

5. Гарч ирэх удирдлагын нэр дээр дарахад Univision 4.0 IPTV-н шинэ системийн ATV төхөөрөмж нь удирдлагатай bluetooth-р амжилттай холбогдож дараах байдлаар харагдана.

 

Удирдлагаа Univision 4.0 IPTV-н шинэ системээс салгах зурган заавар

1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгийн “Тохиргоо/Settings” цэс рүү орно.

2. “Андройд тохиргоо/Android settings” цэсийн “Удирдлага, дагалдах хэрэгслүүд” хэсэг рүү орно.

3. Салгах удирдлагаа сонгож нэр дээр дарна.

4. “Үл хослуулах/Unpair” дээр дарна.

5. “Ok” дарснаар удирдлагын холболт сална.

 

 

Санамж:

  • Удирдлагаа Univision 4.0 IPTV-н шинэ системтэй Bluetooth-р холбосноор Google assistance буюу Google-с дуу хоолойгоор хайх үйлчилгээг ашиглах боломжтой болно.