Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр нэвтрэх код болон профайлын пин кодоо солих заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at June 7th, 2023

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр анх нэвтэрч байгаа хэрэглэгчид пин кодгүй зурагтаа асаах ба профайлын буюу нэвтрэх эрхийн пин код солих бол дараах видео болон зурган заавартай танилцаарай.

Профайлын пин кодоо солих видео заавар

Univision 4.0 IPTV-н шинэ систем дээр профайлын буюу нэвтрэх эрхийн пин кодоо солих доорх видео заавартай танилцаарай.

 
 

Профайлын пин кодоо солих зурган заавар

1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Тохиргоо/Settings -> Профайлын тохиргоо/Profile settings цэс рүү орж пин код солих профайлаа сонгон “Профайл пин код” хэсгийн “Өөрчлөх” дээр дарна.

2. Хуучин профайлын пин код эсвэл эцэг эхийн хяналтын кодоо оруулан түгжээг тайлна.

3. Шинээр 4 оронтой пин код зохион оруулна.

4. Зохиосон пин кодоо дахин оруулж баталгаажуулна.

5. “Хадгалах” дээр дарж код сольсон шинэчлэлтээ хадгална.

6. Профайл пин код амжилттай солигдсон бол дараах байдлаар харагдана.

 
 

 

Зөвлөгөө:

  • Профайлын пин код солиход зөвхөн Юнивишн үйлчилгээнд нэвтрэх эрхийн код солигдоно.