Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр дэлгэцийн хэмжээ болон нягтаршил тохируулах заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at January 11th, 2024

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр дэлгэцийн хэмжээ болон нягтаршил тохируулах дараах заавартай танилцаарай.

Дэлгэцийн хэмжээ тохируулах видео заавар

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр дэлгэцийн хэмжээ тохируулах видео заавар:

 
 

Дэлгэцийн хэмжээ тохируулах зурган заавар

1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс “Тохиргоо/Settings” цэс рүү орно.

2. Андройд тохиргоо/Android settings цэсийн “Төхөөрөмжийн сонголт/Device preferences” хэсгийг сонгоно.

3. “Дэлгэц & дуу чимээ/ Screen & sound” цэсийг сонгоно.

4. “Дэлгэцийн байрлал/Screen position” цэсийг сонгоно.

5. “Дэлгэцийн байрлал/Screen position” хэсгээс дэлгэцийн хэмжээг ихэсгэж, багасгах хэмжээг тохируулна.

 
 

Дэлгэцийн нягтаршил тохируулах зурган заавар

1. Univision 4'0 IPTV шинэ систем-Шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс “Тохиргоо/Settings” цэс рүү орно.

2. “Андройд тохиргоо/Android settings” цэсийн “Төхөөрөмжийн сонголт/Device preferences” хэсгийг сонгоно.

3. “Дэлгэц & дуу чимээ/ Screen & sound” цэсийг сонгоно.

4. “Дэлгэцийн байрлал/Screen resolution” цэсийг сонгоно.

5. “Auto switch to best resolution" идэвхтэй болгож тохируулна.

6. “Display Mode"  4k2k-59.94hz болгож тохируулна.