Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр төхөөрөмж шинээр аваад нэвтрэх, тохиргоо хийх заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at June 8th, 2023

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр Шинэ андройд төхөөрөмж авсан хэрэглэгч төхөөрөмждөө нэвтэрч, интернэт, google тохиргоо хийх дараах видео болон зурган заавартай танилцаарай.

Төхөөрөмжид шинээр нэвтэрч, тохируулах видео заавар

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр Шинэ андройд төхөөрөмж шинээр авсан хэрэглэгч холболт болон тохиргоогоо хийх видео заавартай танилцаарай.

 
 

Төхөөрөмжид шинээр нэвтэрч, тохируулах зурган заавар

1. Шинэ андройд төхөөрөмжөө асаан удирдлагын буцах сумтай болон хайлтын зурагтай товчууд дээр удирдлагын гэрэл анивчтал зэрэг дарж төхөөрөмжөө удирдлагатай холбоно.

2. Төхөөрөмжийн хэлийг сонгоно. 

3. Wi-Fi сүлжээгээ сонгоно. 

4. Сонгосон Wi-Fi сүлжээний нууц үгийг оруулж төхөөрөмжөө интернэтэд холбоно. 

5. "Нэвтрэх" дээр дарж Google account-аа оруулан нэвтэрснээр Шинэ андройд төхөөрөмжөө бүрэн ашиглах боломжтой болно.

6. Gmail хаягаа оруулан “Дараах” дээр дарна.

7. Gmail хаягийн нууц үгээ оруулан “Дараах” дээр дарна.

8. Үйлчилгээний нөхцөлүүдтэй танилцан "Зөвшөөрөх" товчийг дарна. 

9. Google-н үйлчилгээнүүдтэй танилцан сонгож зөвшөөрнө. 

10. Шинэ андройд төхөөрөмждөө нэр өгнө. 

11. “Google Play”-с санал болгох нэмэлт апп-уудаас сонгон “Үргэлжлүүл” дээр дарж Шинэ андройд төхөөрөмждөө суулгах боломжтой. 

12. Амжилттай нэвтэрснээр Шинэ андройд төхөөрөмжийн онцлогуудтай танилцана. 

13. Тохиргоо амжилттай хийгдсэний дараа “Профайл үүсгэх” дээр дарж Юнивишн-д нэвтрэх профайл эрхээ үүсгэнэ. 

14. Нэмэх тэмдэг дээр дарна.

15. Профайлын зургаа сонгоно.

16. Профайлын нэрээ бичиж оруулна. Хамгийн эхэнд үүсэх профайл цаашид админ эрхтэй болно.

17. “Профайл пин код” хэсэгт дарна. Нэвтрэх нууц үгээ оруулаад профайлаа хянах боломжтой.

18. Профайлдаа 4 оронтой код оруулах эсвэл “Үгүй, баярлалаа” сонголт дээр дарж кодгүй нэвтрэхээр тохируулах боломжтой. 

19. Пин кодоо баталгаажуулж дахин давтан оруулна. 

20. “Үргэлжлүүлэх” дээр дарахад профайлын тохиргоо амжилттай хадгалагдана. 

21. “Эхлүүлэх” дээр дарахад үйлчилгээний үндсэн цэс рүү орж ашиглахад бэлэн болно.