Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр дуу хоолойгоор хайлт хийх

Written By Oyungerel Chuluun ()

Updated at November 23rd, 2023

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр Voice search буюу дуу хоолойгоор хайлт хийх дараах зурган заавартай танилцаарай.

1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu цэсийн “Хайх/Search” хэсэгт хандана.

2. Хайх хэсгийн ард байрлах микрофоны зураг дээр дарах эсвэл төхөөрөмжийн удирдлагын Google Assistant товчийг /дуу хаах товчлуурын дээр байрлах/ удаан дарж хайх үгээ хэлээрэй.

3. Хэлсэн үг нь автоматаар үйлдлийн системийн хэлээр бичигдэж хайлт хийгдэх болно.

4. Хайлтын дагуу илэрцүүд гарч ирэх ба зөв бол “Ок” дарж орно, буруу бол микрофоныг асааж дахин оролдоорой.

5. Гарч ирэх илэрцүүдээс Юнивишн дээрх контентыг сонгож орно.

 6. “Үзэх” дээр дарж киногоо тоглуулах боломжтой.

 

Санамж:

  • Хайлтын хэлээ солих бол заавал үйлдлийн системийн хэлийг солих шаардлагатайг анхаараарай.
 

 

Зөвлөгөө:

  • Үйлдлийн системийн хэлийг солих заавар харах бол ЭНД дараарай.