Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Төлбөрийн дэлгэрэнгүй задаргаагаа харах заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at March 25th, 2024

Төлбөрийн дэлгэрэнгүй задаргаагаа харах дараах заавартай танилцаарай.

Toki апп

Toki апп ашиглан төлбөрийн задаргаагаа харах боломжтой.

1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. ТВ, интернэт > Юнивишн мини апп руу орно.
3. Дэлгэрэнгүй дээр дарж харна.

 

Unitel апп 

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Төлбөр » Дэлгэрэнгүй » Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдана.

 

Univision вэбсайт

Univision вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Univision вэбсайт руу хандаж баруун дээд хэсэгт байрлах хүний дүрстэй icon дээр дарна.

2. Гэрээний дугаар, нууц үгээ бичин “Нэвтрэх” товч дээр дарна.

3. Нүүр хуудасны “Төлбөр” цэс рүү орно.

4. “Төлбөр төлөх” гэсэн хэсэгт таны төлбөрийн мэдээлэл харагдана.

 

Зурагт

Андройд box төхөөрөмжтэй хэрэглэгчид дараах зааврын дагуу төлбөрийн дэлгэрэнгүй задаргаагаа харах боломжтой.

1. IPTV-дээ нэвтэрсэн үедээ Menu - Апп - “Багц & төлбөр” апп руу орно.

2. “Төлбөрийн мэдээлэл” цэс рүү орно.

3. Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдана. Нэмэлт үйлчилгээний мэдээлэл дээр “OK” дарж идэвхжүүлсэн нэмэлт үйлчилгээний нэрийг харах боломжтой.

4. Удирдлагын улаан товч дээр даран сүүлийн 3-н сарын төлбөрийн задаргаагаа харах боломжтой.

 

 

Санамж:

  • Төлбөрийн мэдээлэл дээр НӨАТ-тай дүнг задалж харуулсан тул төлбөр төлөхдөө төлбөл зохих хэсэгт харагдаж буй дүнгээр төлөөрэй.
 

 

Зөвлөгөө: 

  • Юнивишний төлбөр төлөх заавар харах бол ЭНД дараарай.
  • Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.