Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр эцэг эхийн хяналтын пин кодоо солих заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at February 8th, 2024

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр эцэг эхийн хяналт тохируулахдаа 0000 кодыг ашиглах ба хэрвээ та кодоо солих бол дараах видео болон зурган зааврын дагуу солиорой.

Хяналтын пин кодоо зурагтнаасаа солих видео заавар

Univision 4.0 IPTV-н шинэ систем дээр эцэг эхийн хяналтын пин кодоо солих видео заавар:

 
 

Хяналтын пин кодоо солих зурган заавар

Дараах сувгуудаас сонгон дарж заавартай танилцаарай.

Зурагтнаасаа хяналтын пин кодоо солих заавар

1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Тохиргоо/Settings цэс рүү орно.

2. “Дансны тохиргоо” цэс рүү орж, “Эцэг эхийн пин” хэсгийн “Өөрчлөх” сонголт дээр дарна.

3. Хуучин эцэг эхийн хяналтын кодоо оруулж “үргэлжлүүлэх” дээр дарна.

4. Шинэ пин кодоо зохиогоод, давтан оруулж баталгаажуулна.

5. Эцэг эхийн хяналтын код амжилттай солигдсон мэдээлэл харагдана.

 
 

Юнител апп-аар хяналтын пин кодоо солих заавар

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Нэмэлт үйлчилгээ » Эцэг эхийн хяналтын код » Шинэ пин код » Солих » Эцэг эхийн хяналтын пин код солигдоно.

 
 
 
 

 

Зөвлөгөө:

  • Эцэг эхийн хяналтын пин кодоор хүүхдийн профайл дээр 13+ нас, бусад төрлийн профайл дээр 21+ насны ангиллаар контентыг хязгаарлана.
  • Харин кино багц, нэмэлт суваг, кино контент зэрэг нэмэлт төлбөртэй үйлчилгээг түрээслэх пин код нь 4321 байх ба та нэмэлт төлбөр гарахаас сэргийлэн пин кодоо солих бол ЭНД дараарай.