Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр түрээслэх пин кодоо солих заавар

Written By Oyungerel Chuluun ()

Updated at January 30th, 2024

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр нэмэлт төлбөртэй үйлчилгээ болон кино контент түрээслэхдээ 4321 кодыг ашиглах ба хэрвээ та кодоо солих бол дараах видео болон зурган зааврын дагуу солиорой.

Түрээслэх пин код солих видео заавар

Univision 4.0 IPTV-н шинэ систем дээр түрээслэх пин кодоо солих видео заавар:

 
 

Түрээслэх пин код солих зурган заавар

Зурагтаасаа түрээслэх пин кодоо солих заавар

1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Захиалга/Subscription цэс рүү орно.

2. “Төлбөр/Payment” цэс рүү орж, “Түрээслэх пин код” хэсгийн “Өөрчлөх” сонголт дээр дарна.

3. Хуучин түрээслэх пин кодоо оруулна.

4. Шинэ түрээслэх пин кодоо зохиогоод, давтан оруулж баталгаажуулна.

5. Түрээслэх пин код амжилттай солигдсон талаар мэдээлэл гарч ирнэ.

 
 

Юнител апп-аар түрээслэх пин кодоо солих заавар

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Нэмэлт үйлчилгээ » Түрээслэх пин код » Шинэ пин код » Солих » Түрээслэх пин код солигдоно.

 
 
 
 

 

Санамж:

  • Түрээслэх пин код нь нэмэлт үйлчилгээний төлбөрийг Юнивишний төлбөр дээр гаргах боломжтой код учраас төлбөр өндөр гарахаас сэргийлж та кодоо нууцлаарай.