хөтөч

Net Boost үйлчилгээ - Нэмэлт интернэт хурдны багц

Net Boost үйлчилгээ нь хэрэглэгчийн одоогийн багцын интернэтийн хурдыг өсгөх нэмэлт үйлчилгээ юм. Улаанбаатар хотын өрхийн гурвалсан үйлчилгээний хэрэглэгч нэмэлтээр авах боломжтой.

Идэвхжүүлэх болон цуцлах заавар

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Идэвхжүүлэх заавар

Unitel апп руу гэрээний дугаар эсвэл Юнивишний админ дугаараа оруулан Нэвтрэх » Net boost » Хурд нэмэх багцаа сонгох » Үргэлжлүүлэх » Төлбөр дээр гаргах » Багц амжилттай идэвхэжнэ. 

 
 

Цуцлах заавар

Unitel апп руу гэрээний дугаар эсвэл Юнивишний админ дугаараа оруулан Нэвтрэх » Net boost » Цуцлах багцаа сонгох » Цуцлах » Багц амжилттай цуцлагдана. 

 
 

 

Санамж:

Net boost үйлчилгээг ашиглан хурдаа өсгөх боломжтой хэрэглэгч нарт хурд өсгөх багцууд харагдахыг анхаарна уу.

 
 
 

Net Boost үйлчилгээний багцууд

 
 

Ашиглах боломжтой төхөөрөмжүүд

Net Boost багцыг HG256, HG255e-с бусад төрлийн төхөөрөмжтэй хэрэглэгч ашиглах боломжтой. 

HG256, HG255e төхөөрөмжүүд нь хүчин чадал багатай, өндөр хурдны интернэт дамжуулах боломжгүй тул  Юнителийн салбарт хандан төхөөрөмжөө шинэчлээд Net Boost үйлчилгээг ашиглаарай. Салбарын байршил харах бол ЭНД дараарай.

 
 

Хурдад нөлөөлөх хүчин зүйлс

Net Boost багцын хурд нь LAN-р хүрч болох хамгийн дээд хурд бөгөөд Wi-Fi сүлжээгээр хэрэглээ хийх үед дараах хүчин зүйлсээс шалтгаалан хурд багасах боломжтой.

  • Хандаж буй серверийн байршил
  • Интернэтийн төхөөрөмжөөс хол зайтай байх
  • Ашиглаж буй гар утас, төхөөрөмжийн хүлээж авах хүчин чадал
  • Олон хэрэглэгч зэрэг холбогдох
  • Төхөөрөмжийн хүчин чадал
 
 

 

Санамж:

  • Net Boost багц идэвхжүүлж байгаа тохиолдолд сар бүр автоматаар сунгагдахыг анхаараарай.
  • Net Boost багцыг нэгээс олныг зэрэг идэвхжүүлэх боломжгүй байна.
  • Net Boost багцын төлбөр сарын суурь хураамж дээр нэмэгдэж бодогдоно.
 

 

Зөвлөгөө:

  • Улаанбаатар хотын гурвалсан үйлчилгээний багцын хамгийн өндөр хурд нь 100Mbps хүртэл байдаг. Net Boost багцыг идэвхжүүлсэнээр 200Mbps, 400Mbps, 1Gbps хүртэлх хурдыг авах боломжтой.