Та дараах сувгуудаас сонгон дарж төлбөр төлөх заавартай танилцаарай.
Юнивишний төлбөр нь дараа төлбөрт зарчмаар бодогддог. Таны өмнөх төлбөрийн циклийн үйлчилгээний төлбөр дараагийн төлбөрийн циклд бодогдож, нэхэмжлэх илгээгдэнэ.
Төлбөрийн цикл 1: Тухайн сарын 1-ээс 31-н хүртэлх үйлчилгээний төлбөр дараа сарын 1-ээс 5-ний өдрүүдэд бодогдож, төлбөрийн нэхэмжлэх 5-ний өдөр админ дугаарт мессежээр илгээгдэнэ. Нэхэмжилсэн дүнг тухайн сарын 22-ний дотор төлөх боломжтой.
Төлбөрийн цикл 2: Тухайн сарын 15-аас дараа сарын 14-н хүртэлх үйлчилгээний төлбөр сарын 15-аас 20-ний өдрүүдэд бодогдож, төлбөрийн нэхэмжлэх 20-ний өдөр админ дугаарт мессежээр илгээгдэнэ. Нэхэмжилсэн дүнг дараа сарын 7-ний дотор төлөх боломжтой.
Toki апп
Toki апп татах бол Android, iOS дээр дараарай.
Toki апп-д Юнивишний админ дугаараараа нэвтэрсэн тохиолдолд өөрийн гэрээний багцын үлдэгдэл эрх болон төлбөрийн задаргаа мэдээллийг харах боломжтой.
1. Toki апп-н нэвтрэх хэсэгт бүртгэлтэй дугаараа оруулан нэвтэрч орно.
2. Үйлчилгээ цэсийн “Төлбөр” хэсэгт байрлах “ТВ, интернэт” дээр дарна.
3. “ТВ, интернэт” хэсгээс “Юнивишн” цэс рүү орно.
4. Бүртгэлтэй хэрэглэгчийн нэр дээрх гэрээний дугаарууд болон төлбөрийн үлдэгдэл дүн харагдана. Төлбөр төлөх гэрээний дугаараа сонгоно.
5. Багцад дагалдах үлдэгдэл эрх болон төлбөрийн задаргааг харах боломжтой.
6. “Төлөх” товч дарахад төлөх дүнг харуулах ба та хүсвэл дүнг өөрчлөн бичиж оруулаад “Үргэлжлүүлэх" товч дарна. *40’000₮-с дээш дүнтэй төлбөр төлөх бол “Лимит өсгөх” товч дээр дарж “Цахим мөнгөний гэрээ” байгуулсны дараа үргэлжлүүлээрэй.
7. E-barimt авах төрлөө сонгон дарна.
8. Төлбөр төлөх аргаа сонгоод “Төлөх” товч дээр дарж, Toki апп-н гүйлгээний пин кодоо оруулж төлбөрөө төлнө.
Unitel апп
Unitel апп татах бол Android, IOS дээр дараарай.
Unitel апп-д нэвтэрсэн үед
1. Unitel апп руу ороод нэвтрэх хэсгээс үйлчилгээний төрөл дээр дарна.
2. Үйлчилгээний төрлөөс “Юнивишн” сонгоно.
3. Админ эсвэл гэрээний дугаараа оруулан “Нэвтрэх” товч дээр дарна.
4. Админ дугаарт нэг удаагийн баталгаажуулах код илгээгдэнэ.
5. Админ дугаарт ирсэн нэг удаагийн кодыг зөв оруулахад нүүр хуудас руу нэвтэрнэ.
6. Нүүр хуудаснаас “Төлбөр” цэсийг сонгоно.
7. Төлбөр төлөх гэрээгээ сонгоно.
8. Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдана.
9. НӨАТ-ын баримт авах төрлөө сонгон “Төлөх” товч дээр дарна.
10. Төлбөрийн сонголтоос өөрт хялбарыг сонгон үргэлжлүүлж төлбөрөө төлнө.
11. Төлбөрөө амжилттай төлсний дараа НӨАТ-ын баримт харагдана.
Unitel апп-д нэвтрээгүй үед
1. Unitel апп руу орж “Төлбөр” хэсэг дээр дарна.
2. Үйлчилгээний төрлөөс “Юнивишн” хэсгийг сонгоно.
3. Төлбөр төлөх Юнивишний гэрээний дугаараа бичээд баруун талын үргэлжлүүлэх сум дээр дарна.
4. Таны оруулсан гэрээний төлбөрийн үлдэгдэл мэдээлэл харагдах ба “Төлбөр төлөх” товчийг дарж төлнө. “Өөр дүнгээр төлөх” товчийг дарж өөрийн боломжтой дүнгээ бичин төлөх боломжтой.
5. НӨАТ-ын баримт авах төрлөө сонгон “Төлөх” товч дээр дарна.
6. Төлбөр төлөх аргаа сонгож төлнө.
9. Төлбөр амжилттай төлөгдсөн мэдээлэл болон НӨАТ-ын баримт дараах байдлаар харагдана.
Univision вэбсайт
Univision вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
1. Univision вэбсайт руу хандаж нэвтрэх хэсэгт гэрээний дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дээр дарна.
2. Админ дугаарт мессэжээр илгээгдсэн 4 оронтой баталгаажуулах кодоо оруулан нэвтэрнэ.
3. Төлбөл зохих төлбөрийн мэдээлэл харагдах ба “төлөх” дээр дарна.
4. НӨАТ-н баримт авах төрлөө сонгоод и-мэйл хаягаа бичнэ.
5. Төлбөр төлөх сувгаа сонгоно.
6. Үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрч “төлөх” дээр дарна.
Банкны апп
Банкны апп-с сонгон заавартай танилцаарай.
Банкаар төлбөр төлөхдөө гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичээрэй. Гэрээний дугаараа зөв бичиж шилжүүлсэн тохиолдолд 15-20 минутын дараа төлбөр төлөгддөг тул тус хугацааны дараа Юнивишний төхөөрөмжөө дахин асаагаад ашиглаарай.
1. Хаан банкны интернэт банкны эрхээр нэвтэрнэ.
2. “Төлбөр” цэс рүү орно.
3. “Бусад төлбөр” цэсийн “Кабелийн төлбөр” цэсийг сонгоно.
4. “Юнивишн” цэс рүү орно.
5. Төлбөр төлөх үйлчилгээний төрлөө сонгоно.
6. Төлөх дүн, гэрээний дугаар, бүртгэлтэй утасны дугаараа бичин “Гүйлгээ хийх” товч дарна.
7. Гүйлгээний мэдээллээ хянан баталгаажуулаад “Гүйлгээ хийх” дээр дарна.
8. Гүйлгээний нууц үгээ оруулж “Гүйлгээ хийх” дээр дарна.
1. Голомт банкны интернэт банкны эрхээр нэвтэрнэ.
2. “Төлбөр” цэс рүү орно.
3. “Хэрэглээний төлбөр” цэс рүү орно.
4. Гэрээгээ бүртгэх бол бүртгэх цэс рүү орно.
5. “Интернэт, кабель телевиз” цэсийг сонгоно.
6. Байгууллагаас “Юнивишн”-г сонгоно.
7. Гэрээний дугаар, сар бүрийн төлөлт хийх өдрөө сонгоод, хадгалах нэрээ бичин үргэлжлүүлнэ.
8. Гэрээний дугаараа шалгаад баталгаажуулна.
9. Төлбөр бүртгэл амжилттай бүртгэгдсэн мэдээлэл гарч ирнэ.
10. Бүртгүүлсэн гэрээний дугаар дараах байдлаар харагдах ба төлбөр төлөх бол тухайн гэрээн дээр дарна.
11. Төлбөрийн үлдэгдэл харах дээр дарах эсвэл төлөх дүнгээ бичээд дансаа сонгож “Үргэлжлүүлэх” дарна.
12. Мэдээллээ шалгаад “Баталгаажуулах” дээр дарснаар гүйлгээ хийгдэнэ.
1. Интернэт банкны эрхээр нэвтэрч орно.
2. “Төлбөр” цэс рүү орно.
3. “Хэрэглээний төлбөр” цэс рүү орно.
4. Төлбөрийн төрөл хэсгийн “Интернэт, кабелийн телевиз” сонголтыг сонгоно.
5. Байгууллага хэсгээс “Юнивишн”-г сонгоно.
6. Дэд төрөл хэсгийн “Univision” дээр дарна.
7. Утга хэсэгт Юнивишний гэрээний дугаараа бичнэ.
8. Гүйлгээний дүнгээ бичин үргэлжлүүлнэ.
9. Утга хэсэгт юнивишний гэрээний дугаараа бичин үргэлжлүүлнэ.
10. Гүйлгээний нууц үгээ оруулан “Батлах” дээр дарснаар гүйлгээ хийгдэнэ.
1. Social Pay апп-даа нэвтэрч ороод нэмэлт цэс рүү орно.
2. “Хэрэглээний төлбөр” цэс рүү орно.
3. “Интернэт, кабель телевиз” цэсийг сонгоно.
4. “Юнивишн” үйлчилгээг сонгоно.
5. Гэрээний дугаараа оруулна.
6. Төлөх дүнгээ бичин “Төлөх” дээр дарна.
7. Гэрээний дугаар болон төлөх дүнгээ нягтлаад social pin кодоо оруулснаар гүйлгээ хийгдэнэ.
1. Төрийн банкны интернэт банкны эрхээр нэвтэрнэ.
2. “Төлбөр” цэс рүү орно.
3. “Орон сууцны төлбөр” цэс рүү орно.
4. Нэмэх тэмдэг дээр дарж төлбөр бүртгэх хэсэг рүү орно.
5. Төлбөрийн нэр болон Юнивишний гэрээний дугаараа бичин “Төлбөр нэмэх” дээр дарна.
6. Үүсгэсэн төлбөрийн бүртгэлээ сонгож, төлбөр хийх дансаа тохируулаад “Үргэлжлүүлэх” дээр дарна.
7. Төлөх төлбөр болон төлбөр хийх дансаа сонгож “Төлөх” дээр дарна.
8. Интернэт банкны нэвтрэх нууц үгээ ашиглан гүйлгээгээ баталгаажуулснаар төлбөр төлөгдөнө.
This content will be shown (depending on) when button above is clicked
Банкаар төлбөр төлөхдөө гүйлгээний утга хэсэгт зөвхөн гэрээний дугаараа бичнэ. Гэрээний дугаараа зөв бичиж шилжүүлсэн тохиолдолд 15-20 минутын дараа төлбөр төлөгддөг тул тус хугацааны дараа Юнивишний төхөөрөмжөө дахин асаагаад ашиглаарай.
1. Интернэт банкны эрхээрээ нэвтэрч орно.
2. “Төлбөр” цэс рүү орно.
3. “КаТВ, Гурвалсан үйлчилгээ” цэс рүү орно.
4. “Univision” цэсийг сонгоно.
5. Гэрээний дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дээр дарна.
6. Төлөх дүнгээ бичин “Үргэлжлүүлэх” дээр дарна.
7. Гэрээний дугаар болон төлөх дүнгээ нягтлаад “Төлөх” дээр дарна.
Мобайл банк
Банкнуудаас сонгон заавартай танилцаарай.
Банкаар төлбөр төлөхдөө гүйлгээний утга хэсэгт зөвхөн гэрээний дугаараа бичнэ. Гэрээний дугаараа зөв бичиж шилжүүлсэн тохиолдолд 15-20 минутын дараа төлбөр төлөгддөг тул тус хугацааны дараа Юнивишний төхөөрөмжөө дахин асаагаад ашиглаарай.
1. Утасныхаа дуудлага хийх хэсэгт *1917# гэж бичээд залгана.
2. Мобайл банкны нууц үгээ оруулна.
3. “Univision” буюу 7-г сонгоно.
4. Юнивишний гэрээний дугаараа оруулна.
5. Төлбөр төлөх дүнгээ оруулна.
6. Зарлага хийх дансаа сонгоно.
7. Гүйлгээгээ нягтлан “Үргэлжлүүлэх” сонголтыг сонгоно.
8. Амжилттай шилжүүлснээс хойш 15-20 мин дараа төлбөр орно.
1. Утасныхаа дуудлага хийх хэсэгт *1646# гэж бичээд залгана.
2. Мобайл банкны нууц үгээ оруулна.
3. “Unitel uilchilgee” буюу 1-г сонгоно.
4. “Univision tulbur tuluh” буюу 5-г сонгоно.
5. Юнивишний гэрээний дугаараа оруулна.
6. Төлбөр төлөх дүнгээ оруулна.
7. Зарлага хийх дансаа сонгоно.
8. Гүйлгээгээ нягтлан “Guilgee hiih” буюу 1-г сонгоно.
9. Амжилттай шилжүүлснээс хойш 15-20 мин дараа төлбөр орно.
This content will be shown (depending on) when button above is clicked
1. Утасныхаа дуудлага хийх хэсэгт *1888# гэж бичээд залгана.
2. Мобайл банкны нууц үгээ оруулна.
3. “Unitel uilchilgee” буюу 1-г сонгоно.
4. “Univision tulbur tuluh” буюу 5-г сонгоно.
5. Юнивишний гэрээний дугаараа оруулна.
6. Зарлага хийх дансаа сонгоно.
7. Төлбөр төлөх дүнгээ оруулна.
8. Гүйлгээгээ нягтлан “Guilgee hiih” буюу 1-г сонгоно.
9. Амжилттай шилжүүлснээс хойш 15-20 мин дараа төлбөр төлөгдөнө.
This content will be shown (depending on) when button above is clicked
Qpay
1. Univision вэбсайт руу хандаж нэвтрэх хэсэгт гэрээний дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дээр дарна.
2. Админ дугаарт мессэжээр илгээгдсэн 4 оронтой баталгаажуулах кодоо оруулан нэвтэрнэ.
3. Төлбөл зохих төлбөрийн мэдээлэл харагдах ба “Төлөх” дээр дарна.
4. НӨАТ-н баримт авах төрлөө сонгоод и-мэйл хаягаа бичнэ.
5. Төлбөр төлөх сувгааc “Qpay” сонголтыг сонгоно.
6. Үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрч “Төлөх” дээр дарна.
7. Гарч ирэх QR кодыг уншуулан төлбөрөө төлнө.
U-Point оноо ашиглан төлөх
U-Point оноогоо ашиглан дараах заавруудаас сонгон төлбөр төлөх боломжтой.
1. Меню - апп - багц & төлбөр апп руу орно.
2. Төлбөрийн мэдээлэл цэс рүү орно.
3. Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдана.
4. Удирдлагын цэнхэр товч дээр дарна.
5. Админ пин кодоо оруулснаар төлбөр төлөгдөнө.
1. Меню - багц & төлбөр апп руу орно.
2. Төлбөрийн мэдээлэл цэс рүү орно.
3. Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдана.
4. Удирдлагын цэнхэр товч дээр дарна.
5. Админ пин кодоо оруулснаар төлбөр төлөгдөнө.
1. Univision вэбсайт руу гэрээний дугаараар нэвтрээд миний булан цэс рүү ороход таны төлбөрийн мэдээлэл харагдах бөгөөд "Төлөх" дээр дарна.
2. U-Point оноогоо зарцуулахыг сонгоод и-мэйлээ бичиж өөрийн ашигладаг банкаа сонгоно.
3. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаад зөвшөөрсний дараа "Төлөх" дээр дарна.
4. Банкны хуудас руу шилжин мэдээллээ бөглөөд төлбөрөө төлнө.
This content will be shown (depending on) when button above is clicked
This content will be shown (depending on) when button above is clicked
1415 тусгай дугаарт univision tuluh зай аваад гэрээний дугаараа бичин илгээнэ.
1. Unitel апп татаж суулгаад "нэг удаагийн код" цонхонд Юнивишний админ дугаараа оруулан "Үргэлжлүүлэх" дээр дарна.
2. Нэвтрэх код илгээх асуултад “Тийм” дээр дарна.
3. Админ дугаарт ирсэн 4 оронтой тоог оруулж нэвтэрнэ.
4. Админ дугаараар нэвтэрсний дараа “Үйлчилгээ” цэс дээр дарна.
5. “Төлбөр” цэсээс Юнивишний гэрээний дугаараа сонгон “Төлбөр төлөх” дээр дарна.
6. “U-Point оноо ашиглах” сонголтыг чагталж “Төлбөр төлөх” дээр дарснаар таны онооноос хасагдана.
Автомат хариулагчаар доорх зааврын дагуу U-Point оноо ашиглан төлбөрөө төлөх боломжтой.
Лавлах утас: Юнителийн дугаараас 1424 /үнэгүй/. Бусад үүрэн болон суурин дугаараас 77118811 /энгийн тарифаар/. Ажлын өдөр 09:00-22:00 цаг, амралтын өдөр 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.
- Бүртгэлтэй гар утасны дугаарт 1 гэрээ бүртгэлтэй бол: 3-1-4-1 шугамаар холбогдоорой.
- Бүртгэлтэй гар утасны дугаарт 1-с дээш гэрээ бүртгэлтэй бол: 3-1 шугамаар холбогдож гэрээний дугаараа оруулан # дарсны дараа 4-1 шугамаар холбогдоорой.
1. Toki апп-н нэвтрэх хэсэгт бүртгэлтэй дугаараа оруулан нэвтэрч орно.
2. Үйлчилгээ цэсийн “Төлбөр” хэсэгт байрлах “ТВ, интернэт” дээр дарна.
3. “ТВ, интернэт” хэсгээс “Юнивишн” цэс рүү орно.
4. Бүртгэлтэй хэрэглэгчийн нэр дээрх гэрээний дугаарууд болон төлбөрийн үлдэгдэл дүн харагдана. Төлбөр төлөх гэрээний дугаараа сонгоно.
5. Төлөх дүн болон U-Point онооны үлдэгдэл харагдах ба “U-Point зарцуулах” сонголтыг идэвхжүүлж "Үргэлжлүүлэх" дээр дарна.
6. Бататгах асуултад зөвшөөрч "Тийм" дээр дарна.
7. Таны төлөх дүнгээс U-Point оноо хасагдаж үлдэгдэл төлбөрийн мэдээлэл харагдах ба "Үргэлжлүүлэх" дээр дарж үлдсэн дүнг төлнө.
Байрны мөнгөн дээр Юнивишний төлбөр гаргах
- Бүртгэлтэй дугаараасаа лавлах утас руу холбогдож төлбөрийн нэхэмжлэхийг төрийн банк руу илгээх, цуцлах, устгах хүсэлт өгнө.
- Төрийн банканд хандаж Юнивишний гэрээний дугаараа байрны мөнгөн дээр төлбөр нэмж гаргахаар бүртгүүлнэ.
Төрийн банк руу сар бүрийн 5-10-ний хооронд төлбөрийн нэхэмжлэх илгээгдэнэ.
Хэрэв урьдчилаад бусад сувгуудаар төлбөрөө төлсөн тохиолдолд Төрийн банкин дээрх нэхэмжлэл дараа сарын 10-ний өдөр шинэчлэгдэнэ.
Бусдын төлбөрийг Toki апп, Unitel апп, Univision вэбсайт-р төлөх
Unitel апп болон Univision вэбсайтаас сонгон заавартай танилцаарай.
1. Unitel апп-аа татаж суулгаад нэг удаагийн код цонхонд гэрээний дугаараа оруулан "Үргэлжлүүлэх" дээр дарна.
2. Админ дугаарт очсон 4 оронтой нэг удаагийн кодоо оруулна.
3. “Үйлчилгээ” цэсийн “Төлбөр” – “Бусдын төлбөр төлөх" дээр дарна.
4. Гэрээний дугаар оруулан төлөх мөнгөн дүнгээ бичээд "Нэмэх" товч дарна.
5. Төлбөр төлөх гэрээний дугаараа шалгаад "Төлбөр төлөх" дээр дарна.
6. НӨАТ-ын баримт авах төрлөө сонгоод "Үргэлжлүүлэх" дарна.
7. Төлбөрийн сонголтуудаас өөрт хялбарыг сонгон төлнө.
Univision вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
1. Univision вэбсайт-н төлбөр цэсийг сонгоно.
2. Бусдын төлбөр төлөх хэсэгт гэрээний дугаар болон төлбөр төлөх дүнгээ бичнэ.
3. Гэрээний дугаар болон төлөх дүнгээ нягталж зөв бол “Тийм” дээр дарна.
4. Худалдан авалтын мэдээлэл хүлээн авах и-мэйл болон төлбөр төлөх банкаа сонгоно.
5. Үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч байвал сонгоод “Төлөх” хэсэг дээр дарна.
6. Банкны хуудас руу шилжиж мэдээллээ бөглөн төлбөрөө төлнө.
Toki апп-д Юнивишний админ дугаараараа нэвтэрсэн тохиолдолд өөрийн гэрээний багцын үлдэгдэл эрх болон төлбөрийн задаргаа мэдээллийг харах боломжтой. "Бусдын төлбөр төлөх" хэсгээр оруулсан гэрээний багцын үлдэгдэл эрх болон төлбөрийн задаргаа мэдээлэл харагдах боломжгүй тул зөвхөн төлбөр төлөх боломжтой байна.
1. Toki апп-н нэвтрэх хэсэгт бүртгэлтэй дугаараа оруулан нэвтэрч орно.
2. Үйлчилгээ цэсийн “Төлбөр” хэсэгт байрлах “ТВ, интернэт” дээр дарна.
3. “ТВ, интернэт” хэсгээс “Юнивишн” цэс рүү орно.
4. "Бусдын төлбөр төлөх" дээр дарна.
5. Юнивишний гэрээний дугаар эсвэл админ дугаарыг оруулан ногоон сум дээр дарна.
6. Бүртгэлтэй админ дугаараар Юнивишний гэрээний дугаар гарч ирэх бөгөөд “Нэр” хэсэгт эзэмшигчийн нэрийг оруулан “Хадгалах” товч дээр дарна.
7. Нэмсэн хэрэглэгчийн гэрээний дугаар, төлбөрийн мэдээлэл жагсаалтад харагдах бөгөөд гэрээний дугаарыг сонгон “Төлөх” товчийг дарж үргэлжлүүлнэ.
Киоск, агент, диллер, үйлчилгээний салбар
Байгууллагын хэрэглэгч
Байгууллагын лавлах утас: Юнителийн дугаараас 1418 /үнэгүй/, Бусад операторын дугаараас 77771418 / ажлын өдөр 08:00-21:00, амралтын өдөр 10:00-17:00/
Санамж:
- Банкаар төлбөр төлөхдөө гэрээний дугаараа буруу оруулсан тохиолдолд төлбөр төлөгдөхгүй гүйлгээ алдаа заадаг тул гэрээний дугаараа андуурч төлсөн бол ЭНД дарж заавартай танилцаарай.
- 1'000₮-с дээш үлдэгдэлтэй бол үйлчилгээ нээгдэхгүй.
Зөвлөгөө:
- Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.