Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Төлбөрийн дэлгэрэнгүй задаргаагаа харах заавар

Written By Oyungerel Chuluun (Administrator)

Updated at November 27th, 2023

Төлбөрийн дэлгэрэнгүй задаргаагаа харах дараах заавартай танилцаарай.

Toki апп

Toki апп татах бол AndroidiOS дээр дараарай.

Toki апп-д Юнивишний админ дугаараараа нэвтэрсэн тохиолдолд өөрийн гэрээний багцын үлдэгдэл эрх болон төлбөрийн задаргаа мэдээллийг харах боломжтой.

1. Toki апп-н нэвтрэх хэсэгт бүртгэлтэй дугаараа оруулан нэвтэрч орно.

2. Үйлчилгээ цэсийн “Төлбөр” хэсэгт байрлах “ТВ, интернэт” дээр дарна.

3. “ТВ, интернэт” хэсгээс “Юнивишн” цэс рүү орно.

4. Бүртгэлтэй хэрэглэгчийн нэр дээрх гэрээний дугаарууд болон төлбөрийн үлдэгдэл дүн харагдах бөгөөд хажуу талын сум дээр дарна.

5. "Төлбөрийн задаргаа" хэсэг дээр дарж харна.

 

Unitel апп 

Unitel апп татах бол AndroidIOS дараарай.

1. Unitel апп-аа татаж суулгаад нэг удаагийн код цонхонд гэрээний дугаараа оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарна.

2. Дугаараа зөв оруулсан бол “Тийм” дээр дарна.

3. Мессэжээр ирсэн 4 оронтой нэг удаагийн кодоо оруулан нэвтэрнэ.

4. Нэвтэрсний дараа “Үйлчилгээ” хэсгийн “Төлбөр” цэс рүү ороод гэрээний дугаараа сонгон ард байрлах доош чиглэсэн сум дээр дарна.

5. Дараах байдлаар таны төлбөрийн задаргаа харагдана.

 

Univision вэбсайт

Univision вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Univision вэбсайт руу хандаж баруун дээд хэсэгт байрлах хүний дүрстэй icon дээр дарна.

2. Гэрээний дугаар, нууц үгээ бичин “Нэвтрэх” товч дээр дарна.

3. Нүүр хуудасны “Төлбөр” цэс рүү орно.

4. “Төлбөр төлөх” гэсэн хэсэгт таны төлбөрийн мэдээлэл харагдана.

 

Зурагт

Та доорх IPTV төхөөрөмжийн төрлөөс өөрийн ашигладаг төхөөрөмжөө сонгон дарж заавартай танилцаарай.

Андройд

 

Zyxel

 
 

1. IPTV-дээ нэвтэрсэн үедээ Menu - Апп - “Багц & төлбөр” апп руу орно.

2. “Төлбөрийн мэдээлэл” цэс рүү орно.

3. Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдана. Нэмэлт үйлчилгээний мэдээлэл дээр “OK” дарж идэвхжүүлсэн нэмэлт үйлчилгээний нэрийг харах боломжтой.

4. Удирдлагын улаан товч дээр даран сүүлийн 3-н сарын төлбөрийн задаргаагаа харах боломжтой.

1. IPTV-дээ нэвтэрсэн үедээ Menu -> "Багц & төлбөр" апп руу орно.

2. “Төлбөрийн мэдээлэл” цэс рүү орно. 

3. Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдана. Нэмэлт үйлчилгээний мэдээлэл дээр “OK” дарж идэвхжүүлсэн нэмэлт үйлчилгээний нэрийг харах боломжтой.

4. Удирдлагын улаан товч дээр дараад сүүлийн 3-н сарын төлбөрийн задаргааг харна.

 
 
 

 

Санамж:

  • Төлбөрийн мэдээлэл дээр НӨАТ-тай дүнг задалж харуулсан тул төлбөр төлөхдөө төлбөл зохих хэсэгт харагдаж буй дүнгээр төлөөрэй.
 

 

Зөвлөгөө: 

  • Юнивишний төлбөр төлөх заавар харах бол ЭНД дараарай.
  • Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.