Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр видео сангаас кино түрээслэх заавар

Written By Buyankhishig Sukhbaatar (Super Administrator)

Updated at June 7th, 2023

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр видео сангаас кино түрээслэх болон түрээсэлсэн киноны мэдээллээ шалгах дараах заавруудтай танилцаарай.

Кино түрээслэх заавар

Та дараах сонголт дээр дарж заавартай танилцаарай. 

Багцад дагалдах эрхээ ашиглан Box тэмдэглэгээгүй кино түрээслэх боломжтой.

Box тэмдэглэгээгүй кино түрээслэх

 

Box тэмдэглэгээтэй кино түрээслэх

 
 

1. Үндсэн Menu цэсийн “Видео сан” цэс рүү орно.

2. Гарч ирэх киноны жагсаалтуудаас үзэхийг хүссэн Box тэмдэглэгээгүй киногоо сонгож удирдлагын “ОК” товч дээр дарна.

3. “Кино түрээслэх” дээр дарна.

4. Төлбөрийн сонголтоо хийнэ.

5. Худалдан авалтын буюу түрээслэх пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарна.

6. Үйлдэл амжилттай болж түрээслэгдсэн контентын хүчинтэй хугацааны мэдээлэл харагдана.

7. “Үзэх” дээр дарахад түрээслэгдсэн контент тоглогдоно.

 

1. Үндсэн Menu цэсийн “Видео сан” цэс рүү орно.

2. Гарч ирэх киноны жагсаалтуудаас үзэхийг хүссэн Box тэмдэглэгээтэй киногоо сонгож удирдлагын “ОК” товч дээр дарна.

3. “Кино түрээслэх” дээр дарна.

4. Төлбөрийн сонголтоо хийнэ. 

5. Худалдан авалтын буюу түрээслэх пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарахад амжилттай түрээслэгдэнэ.

 
 
 

Түрээсэлсэн контентоо харах заавар

1. Үндсэн Menu цэсийн “Эхлэл” цэс рүү орно.

2. “Миний түрээсэлсэн” хэсэгт таны үзэх боломжтой түрээсэлсэн контентууд харагдана.

 
 

 

Санамж:

  • Гурвалсан үйлчилгээний багцад дагалдах контентын эрхээр зөвхөн Box тэмдэглэгээгүй киног үзэх боломжтой.
 

 

Зөвлөгөө:

  • Түрээсэлсэн контентын хүчинтэй хугацаа 72 цаг байх ба энэ хугацаанд хэдэн ч удаа давтан үзэх боломжтой.
  • Худалдан авалтын буюу түрээслэх пин кодоо мэдэхгүй бол ЭНД дараарай
  • Багцад дагалдах эрхийн үлдэгдлээ хэрхэн шалгах заавар харах бол ЭНД дараарай.