Дараах зааврын дагуу LookTV үйлчилгээний НӨАТ-н баримтаа LookTV вэбсайтаар аваарай.
1. www.looktv.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрсний дараа “More” хэсэг рүү орно.
2. “Миний бүртгэл” цэс рүү орно.
3. “Дансны мэдээлэл” хэсэгт “НӨАТ-ын баримтаа харах” цэс харагдана.
4. “Баримтууд харах” гэсэн сонголт дээр дарна.
5. “НӨАТ-ын баримт” гэсэн цонхонд гүйлгээний түүхүүд харагдана.
6. НӨАТ-ын баримт авах гэж буй гүйлгээн дээрээ дарна.
7. НӨАТ-ын баримт дараах байдлаар харагдана.
Санамж:
- LookTV үйлчилгээний төлбөрийг Төгс картаар, Юнителийн дугаар болон Юнивишний төлбөр дээр гаргаж төлбөр төлөлт хийсэн бол НӨАТ-ын баримтаа LookTV дээрээс авах боломжгүй. Жишээ нь: Юнителийн дугаараар LookTV үйлчилгээний төлбөрөө төлсөн бол тухайн дугаарын төлбөр дээр нэмэгдэж гарна.