Идэвхжүүлсэн кино багцынхаа автомат сунгалтыг цуцлах дараах заавартай танилцаарай.
Toki апп-р кино багцын автомат сунгалтаа цуцлах заавар
1. Toki апп-д өөрийн бүртгэлээр нэвтрээд “Хайх” хэсэгт “Юнивишн” гэж бичнэ.
2. “Юнивишн” апп руу орно.
3. “Үйлчилгээ авах” дээр дарна.
4. Зүүн дээд буланд байрлах 3 зураастай товч дээр дарна.
5. “Кино багц” хэсэгт идэвхжүүлсэн кино багцууд харагдах ба цуцлах багцынхаа ард байрлах ногоон тэмдэглэгээ дээр дарж идэвхгүй болгоно.
6. Гарч ирэх бататгах асуултад “Тийм” дээр дарна.
7. Багцын автомат сунгалт амжилттай цуцлагдсан мэдээлэл гарч ирнэ.
Зурагтаасаа кино багцын автомат сунгалтаа цуцлах заавар
Шинэ андройд 4,0 төхөөрөмж /ATV/
1. Үндсэн Menu цэсийн “Захиалга” цэс рүү орно.
2. “Багцууд” хэсэгт идэвхтэй байгаа багцууд харагдах ба цуцлах багцаа сонгон удирдлагын “Ок” товч дээр дарна.
3. Бататгах асуултад зөвшөөрч “Тийм” дээр дарна.
4. Худалдан авалтын пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарахад багцын автомат сунгалт цуцлагдана.
5. Автомат сунгалт цуцлагдсан кино багц дараах байдлаар харагдана.

Зөвлөгөө:
- Худалдан авалтын пин буюу түрээслэх пин кодоо мэдэхгүй бол ЭНД дарж солих заавартай танилцаарай.
Android box төхөөрөмж
1. Menu -> Апп -> “Багц & төлбөр” апп руу орно.
2. “Миний багц” цэс рүү орно.
3. Цуцлах үйлчилгээгээ сонгоод “Ок” дарна.

4. Цуцлах үйлчилгээгээ шалгаад “Ок” дарна.
5. Админ пин кодоо оруулан “Ок” дарна.
6. Амжилттай цуцлагдсанаар (X) гэж харагдах ба хугацаа дуусах хүртэл тухайн үйлчилгээгээ ашиглах боломжтой.
Zyxel box төхөөрөмж
1. Меню -> “Багц & төлбөр” апп руу орно.
2. "Миний багц" цэс рүү орно.
3. Цуцлах үйлчилгээгээ сонгоод “Ок” дарна.
4. Цуцлах үйлчилгээгээ шалгаад “Ок” дарна.
5. Админ пин кодоо оруулан "Ок" дарна.
6. Амжилттай цуцлагдсанаар (X) гэж харагдах ба хугацаа дуусах хүртэл тухайн үйлчилгээгээ ашиглах боломжтой.
Unitel апп-р кино багцын автомат сунгалтаа цуцлах заавар
Unitel апп татах бол Android, iOS дараарай.
1. Нүүр хуудаснаас “Кино багц” үйлчилгээнд хандана.
2. Цуцлах багцаа сонгоно.
3. Цуцлах товчийг дарна.
4. Сунгалт цуцалсан багц харагдана.
Санамж:
- Идэвхжүүлсэн кино багцаа цуцлаагүй тохиолдолд сар бүр автоматаар сунгагдахыг анхаараарай.
- Кино багцын автомат сунгалтыг цуцалсан тохиолдолд тухайн багцын хүчинтэй хугацаанд контентууд нь үзэх боломжтой идэвхтэй байна.
Зөвлөгөө:
- Гэрээний дугаараа мэдэх зааврыг ЭНД дарж хараарай.