хөтөч

IPTV дээр ТВ сувгийг нөхөж үзэх заавар

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр ТВ сувгийн хөтөлбөрөө ухрааж, нөхөж үзэх дараах видео болон зурган заавартай танилцаарай.

ТВ суваг нөхөж үзэх видео заавар

ТВ сувгийн хөтөлбөрийг ухрааж, нөхөж үзэх дараах видео заавартай танилцаарай.

 
 

ТВ суваг нөхөж үзэх зурган заавар

Дараах 2 аргаар хөтөлбөр нөхөж үзэх боломжтой бөгөөд та өөрийн хүссэн сонголт дээр дарж заавартай танилцаарай.

Суваг үзэж байхдаа гараад өнгөрсөн хөтөлбөрийг нөхөж үзэх

 

Хөтөлбөрийн жагсаалтаас нөхөж үзэх

 
 

1. Univision 4'0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн “Menu” хэсгээс “ТВ/TV” цэс рүү орно.

2. Суваг гарч байх үед удирдлагын доошоо чиглэсэн сумтай товч дээр даран одоо гарч буй сувгийн хөтөлбөрийг гаргаж, удирдлагын зүүн тийшээ харсан сумтай товч дээр дарж гараад өнгөрсөн нэвтрүүлгээс сонгон “OK” дээр дарснаар нөхөж үзэх боломжтой.

 

1. Univision 4'0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн “Menu” хэсгээс “ТВ хөтөч/TV guide” цэс рүү орно.

2. Сувгуудын хөтөлбөрийн жагсаалтаас удирдлагын дээшээ харсан сумтай товчийг дарж, гараад өнгөрсөн нэвтрүүлгүүдээс сонгоод “OK” товч дээр дарснаар нөхөж үзэх боломжтой.

 
 
 

 

Санамж:

  • Суваг үзэх байхдаа нөхөж үзэхэд 24 цагийн доторх гараад өнгөрсөн хөтөлбөрүүд харагдана.
  • Хөтөлбөрийн жагсаалтаас нөхөж үзэхэд 96 цагийн доторх гараад өнгөрсөн хөтөлбөрүүд харагдана.
 

 

Зөвлөгөө:

  • Таны үйлчилгээний багцад нөхөж үзэх үйлчилгээ идэвхтэй бол 96 цагийн дотор гараад өнгөрсөн хөтөлбөрийг нөхөж үзэх боломжтой байна.
  • Нөхөж үзэх боломжтой сувгийн мэдээллүүдийг харахыг хүсвэл ЭНД дараарай. Нөхөж үзэх боломжтой сувгийн ард цагны тэмдэглэгээтэй харагдана.