хөтөч

"Бэлэгтэй цэс" хөтөлбөрт оролцох заавар

Юнивишний “Бэлэгтэй цэс”-ээс кино үзэх урамшуулалт хөтөлбөрт хэрхэн оролцож, оноо цуглуулан зарцуулах дараах заавартай танилцаарай.

Хэрэглэгч та Юнивишний IPTV дээрх “Бэлэгтэй цэс” болон Toki апп-н Movie мини апп-н “Бэлэгтэй цэс”-ээс кино түрээслэх болон кино багц идэвхжүүлэх бүртээ оноо цуглуулж, оноогоороо урамшуулалт бэлгүүд болон супер тохирлын эрхүүд авах зэргээр ашиглах боломжтой. 

Үргэлжлэх хугацаа: 2024.09.10 – 2024.10.21-ны хооронд

Хөтөлбөрт оролцож, оноо цуглуулах заавар

Юнивишний “Бэлэгтэй цэс” болон Toki апп-н Movie мини апп-с: 

  • Кино үзэх бүрд 20 оноо
  • Кино багц идэвхжүүлэх бүрд 10 оноо
  • IPTV-н “Бэлэгтэй кино” цэсээс Хөнгөлөлттэй кино үзэх бүрд 5 оноо тус тус гэрээний дугаартаа цуглуулна. 

Цуглуулсан оноогоороо эрхийн бичигтэй бэлгүүд болон супер тохирлын эрхүүдээс авах боломжтой бөгөөд супер тохирлын эрх авсан хэрэглэгчид тохиролд оролцоно.

 
 

Урамшууллын оноогоо ашиглах заавар

Урамшууллын оноогоо IPTV болон Toki апп-Movie мини апп-д хандан ашиглах боломжтой. Оноо ашиглах хэсэгт:

  • Хэрэглэгчийн цуглуулсан нийт онооны мэдээлэл
  • Супер бэлгүүд
  • Эрхийн бичгүүд
  • Хэрэглэгчийн авсан супер тохирлын эрх болон эрхийн бичгийн купон кодоо харах боломжтой “Миний бэлгүүд” хэсэг харагдана.

IPTV-ээр оноо ашиглах заавар

1. Урамшууллын оноогоо ашиглахдаа IPTV - Apps&Games цэсэд байх "Бэлэгтэй цэс" апп-г ачаалуулж, нэвтрэн орно.

2. “Эхлэх” цэс дээр дарж орно.

3. “Супер бэлгүүд”, “Эрхийн бичгүүд” хэсгүүдээс оролцох тохирлын эрхээ эсвэл авах эрхийн бичгээ сонгоно.

4. Эрх авах тоогоо оруулан “Эрх авах” дээр дарна.

5. Амжилттай эрх авсан мэдээлэл харагдана.

 
 

Toki апп-р оноо ашиглах заавар

Toki - Movie мини апп руу хандан зүүн дээд буланд байрлах бэлэгний icon дээр дарж хөтөлбөрийн апп-д орно.

Тохирлын эрх авах заавар

 

Эрхийн бичиг авах заавар

 
 

 

 
 
 
 
 

Бэлгийн сан

Шууд авах боломжтой бэлгүүд

80 оноо : Roblox тоглоомын 10$-ын эрхийн бичиг
60 оноо : Mobile Legends: Bang bang тоглоомын 275ш diamond
60 оноо : Steam-ийн 5$-ын эрхийн бичиг
60 оноо : PUBG:Mobile тоглоомын 5$-ын эрхийн бичиг
60 оноо : Shoppy-ын 20'000₮-ийн эрх
60 оноо : Toki хэтэвчийг 20'000₮-өөр цэнэглэх эрх
40 оноо : Гэрийн TomYo багц 1 сар ашиглах эрх
40 оноо : Хятад багц 1 сар ашиглах эрх
40 оноо : Орос-Европ багц 1 сар ашиглах эрх
30 оноо : ESN National Championship: MLBB тэмцээний тасалбар 
20 оноо : MKaraoke апп 1 сар ашиглах эрх
20 оноо : LookTV Premium багц 1 сар ашиглах эрх
10 оноо : Энтертайнмент сувгийн багцыг 1 сар ашиглах эрх

 
 

Супер бэлгүүд

Супер бэлгийн төлөө өрсөлдөх эрх бүр 10 оноо. Та оноогоо ашиглаж дараах бэлгүүдийн төлөө өрсөлдөх эрхээ аваарай.

  • Dua Lipa Singapore тоглолтыг хосоороо үзэх аяллын эрх 
  • Macbook air 
  • Steamdeck
  • WellBee shop 1'000'000₮-ийн эрх 
  • BTF 1'000'000₮-ийн эрх 
  • Nomun Medical Resort-д амрах эрх 
  • 5.11 Mongolia 1'000'000₮-ийн эрх 
  • Kidzland дэлгүүрийн 1'000'000₮-ийн эрх 
 
 
 
 

Супер бэлгийн эздийг тодруулах заавар

Супер бэлгийн эздийг 2024.10.23-ны өдөр 19:00 цагаас Univision Mongolia Facebook хуудсаар супер тохирлын эрх авсан хэрэглэгчдийн дундаас шууд дамжуулалтаар тодруулна.

 
 

 

Зөвлөгөө:

  • Хэрэглэгч цуглуулсан оноогоо IPTV дээрх "Бэлэгтэй цэс" апп болон Toki - Movie мини апп-с эрхийн бичиг болон тохирлын эрх авахад зарцуулах боломжтой.
 

 

Санамж:

  • Юнивишний багцад дагалдах кино багцуудад болон үнэгүй үзэх эрхээр түрээсэлсэн кинонуудад оноо олгохгүйг анхаараарай.
  • Хөтөлбөрийн хугацаанд шууд авах боломжтой бэлгүүдээс нэг эрхийн бичгийг нэг л удаа сонгох эрхтэй байна. Харин супер тохирлын эрхийг хязгааргүй авах боломжтой.