Багцад дагалдах эрхийн үлдэгдлээ шалгах зааврын дараах мэдээллүүдтэй танилцаарай.
Toki апп ашиглан шалгах заавар
Toki апп ашиглан Юнивишний багцад дагалдах эрхээ шалгах боломжтой.
1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. Юнивишн мини апп руу орно.
3. Үлдэгдэл эрх дээр дарж харна.
Unitel апп ашиглан шалгах заавар
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп руу Нэвтрэх » Дэлгэрэнгүй » Багцад дагалдах эрхийн үлдэгдэл харагдана.
Univision вэбсайт-р шалгах заавар
Univision вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
Univision вэбсайтаар багцад дагалдах эрхийн үлдэгдлээ шалгах зурган заавар:
1. Univision вэбсайтад хандан тусламж цэсийн хажууд байрлах нэвтрэх цонх дээр дарна.
2. Нэвтрэх хэсэгт гэрээний дугаар болон нууц үгээ бичиж нэвтэрнэ.
3. Сайтын баруун дээд буланд байрлах гэрээний дугаар дээр дарж, миний булан цэс рүү ороход таны хэрэглээний мэдээлэл харагдана.
Зурагтаасаа багцын үлдэгдэл эрхээ шалгах заавар
Univision 4'0 IPTV-н шинэ систем - Шинэ андройд төхөөрөмж дээр багцын үлдэгдэл эрхээ шалгах зурган заавар:
1. Univision 4'0 IPTV-н шинэ систем - Шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Захиалга/Subscription -> Төлбөр/Payment цэсийн “Төлбөрийн түүх” хэсэгт харагдана.
2. Мөн багцад дагалдах эрхээрээ үзэх боломжтой контентыг түрээслэхэд төлбөрийн сонголт дотор үлдэгдэл эрх харагдана.